Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:
1. 2018.09.06-ны өдөр 20 цагийн орчим СХД-ийн нутаг Тахилтын 6-р буудлын баруун замд марк, улсын дугаар тодорхойгүй Daewoo маркын мотоцикл замын хашлага мөргөж онхолдож, жолооч 41 настай Б-н амь нас хохирсон,
2. 2018.09.04-ний өдөр 13 цагийн орчим ХУД-ийн нутаг 115-р сургуулийн урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь хүүхдийн тэрэгтэй түрж явсан 2 сартай А-г мөргөж гэмтээсэн бөгөөд тухайн жолоочийг шуурхай олж тогтооход согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна.
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 247 зөрчлийг илрүүлж хариуцлага тооцжээ.
Энэ 7 хоногт нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 11,6 хувь, амь нас нь хохирсон хүн 14 хувь, гэмтсэн хүн 44 хувиар тус тус өссөн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 17 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Мөн алба хаагчдаас хүн ихээр цуглардаг томоохон гудамж, зам, автобусны буудлууд орчим чанга яригчаар ухуулга сурталчилгаа хийж ажилалж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа залилан мэхэлсэн гэмт хэрэг 1, иргэний гар утсыг хулгайлсан, булаасан гэмт хэрэг 2, мөн тарваганы мах тээвэрлэж явсан 2 хэргийг тус тус илрүүлэн ажиллажээ.
эх сурвалж: fact.mn
