Өмнөд Солонгос улс нэг цагийн хөдөлмөрийн хөлс 6.470 вон байсанг нэмэгдүүлж, 2019 оны 1-р сарын 1-нээс эхлэн 8.320 вон буюу 17.535 төгрөг болгох хууль баталж, үүнд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гадаад ажилчдыг хамруулсан билээ.
Гадаадын ажилчид нь хөдөлмөрийн хөлс хуулинд заасны дагуу нэмэгдэхгүй мөн цалингаа авч чадалгүй удах тохиолдолд гадаад ажилчдад туслах ямар нэгэн сайн дурын байгууллагад хандаж, тусламж авдаг байсан.
Харин тэд солонгосчуудтай адил хэмжээний цалин авах хэмжээнд очсон дээрх хууль батлагдсаны дараа, цалин хөлсний талаар гаргах гомдлыг өөрсдийн биеэр очиж өгөх нь нэмэгджээ.
Энэ нь гадаадын ажилчид ажиллаж байгаа үйлдвэрийнхээ захирлыг цалин нэмэхгүй, илүү цаг тооцохгүй, цалингаа тогтсон өдөр өгсөнгүй гэх мэт гомдлыг тус улсын Хөдөлмөрийн яаманд өөрсдөө гаргаж байгаа гэсэн үг юм.
Тухайлбал Ансан хот дахь яамны салбарт цалин хөлсний талаарх өдөрт 100 гаруй гомдол бүртгэгдэж байгаагийн дунджаар 20%-ийг тухайн гадаадын ажилчин өөрийн биеэр гаргаж байгаа ба тэдгээрийн дийлэнх нь ОХУ, Казакстан, Киргизстан, Узбекстан зэрэг орны иргэд байгаа ажээ.
