Sunday, October 13, 2019

ШУУРХАЙ МЭДЭЭ: ӨЧИГДӨР ИХ АВАРГА ЖҮЖИГЧИН П.ЭРДЭНЭЗААНЫГ FACE КЛУБД ХЭВТЭРТ ОРТОЛ НЬ ЗОДСОН ХЭРЭГ ГАРЧЭЭ...

Жил гаруйн өмнө  улсын арслан Б.Мөнхбаатарыг хутгалж, гэмтээсэн Их аварга Д.Дагвадорж дараа нь эхнэр
 Г.Тамиртаа гар хүрч, хөл дээрээ зогсож чадахгүй болтол нь зодсон тухай мэдээлэл гарч байв.
Мөн ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг хүртэл зо­дож, хувцас хунарыг нь урсан гэх мэдээлэл байдаг.
          Бас болоогүй согтуугаар тээврийн хэрэгсэл барьж явахад нь зогсоож саатуулсан замын цагдааг ч зодсон талаар сонин сайтууд бичиж байв.
       Энэ бүхнээс харахад Их аварга "Танхай балмад” нэгэн юм.  Д.Кёкүшюзан Батбаярын 250 мянган долларын үнэтэй бенз машины толийг эвдэлж хэмхэлээд нэлээд шуугиан тарьж байсан.  Бас жүжигчин П.Эрдэнэзааныг «Face» клубт ухаан алдтал нь цохиж унагасан, Мөн Япон зоогийн газрын эзнийг хэвтэрт ортол нь зодсоноос гадна өөртэй нь «Уулзсангүй» хэмээн гоморхохдоо нөлөө бүхий эрхмийн охины машиныг эвдэж байсан удаатай.
        Үүгээр ч зогсоогүй «Централ тауэр»-ын нэг давхарт байрлах «LV» брэндийн дэлгүүрт шуугиан дэгдээн тус дэлгүүрийг багагүй түйвээж хүндрэл учруулсан байдаг. Тэгвэл Асашёорюуд тухайн үед ямархуу шийтгэл, оноож байсан нь өдгөө ч тодорхойгүй хэвээр. Томчууд нь ч Их аваргаа гэж хүндлээд хийсэн хэргийг нь хав дарж, өөхшүүлсээр өнөөдрийг хүрч байгаа юм.
        Монголын Их аварга арлын Японд төдийгүй эх орондоо удаа дараа зодоон цохионы хэрэгт энэ мэтээр орооцолддог. Хийсэн хэрэгт нь хуулийн байгууллага хариуцлага хүлээлгэж чаддаггүй юм гэхэд бурхан шийтгээд өгөх буй за.
ЭХ СУРВАЛЖ: http://medeelne.mn




http://baitag.com/index.php?newsid=352&fbclid=IwAR2_AQpR5TFDLU0W-IJPJZ-ujwJ99jtizbwTFF2c_BFo5yNk3OCfYvwJ15U