охинтой танилцсан тэр 18 настай бас оюутан. Бид хоёр үерхээд 6 сар болж байна. Бид хоёр саяхан 2 долоо хоногийн өмнө нэг газар оройн хоол идэж байхад гаднаас нэг турк залуу орж ирсэн 30 орчим насны тэгээд манай найз охиныг хараад шууд таниад хүрч ирээд түр манай найз охинтой ярилцсан. Хэсэг хугацааны дараа манай найз охин түр 00 орчихоод ирий гээд яваад нилээн удаад ирэхгүй болохоор нь би араас нь 00 ортол тэнд байхгүй байсан.
Би буцаж ширээндээ суугаад нилээн удаан хүлээсний дараа найз охин маань гаднаас хүрч ирсэн 1 цаг болсон байх. Хаана байж байгаад ирэв гэж асуухад Монголоос дуудлага ирээд утсаар хүнтэй ярьсан гэж хэлсэн. Гэтэл өчигдөр энд олон жил болсон нэг залуу надтай жаахан юм ярьж сууж байхдаа -Танай найз охин хар багаасаа турк хөгшин залуу янз бүрийн хүнтэй явалддаг байсан одоо ч хэвээрээ юм байна лээ. Саяхан нэг залуутай явж байхыг нь харсан гэж хэлсэн ямар хүнтэйг нь тэгүүл хэлдээ гэж уурласан чинь яг нөгөө хоол идэж байхад орж ирж таарсан залууг хэлэх шиг л болсон.
Уул нь манай найз охин маш хөөрхөн охин боломжийн ч айлын охин юу дутлаа гэж ингэдэг байнаа гэж бодогдоод л нэг тийм байх учиргүй гэж бодогдоод галзуурах нь байна. Би яг яавал дээр вэ?
