XӨМСӨГНӨӨСӨӨ БОЛЖ АМЬДРАЛ НЬ ОРВОНГООРОО ЭРГЭСЭН ОХИН

Бидний өгүүлэх гэж буй түүхийн эзнийг Наталя Кастеллар (Natalia Castellar) гэдэг бөгөөд тэрээр Пуэрто Рико (Puerto Rico) улсад төрсөн, 17 настай загвар өмсөгч охин юм. Бага байхаасаа өтгөн хөмсөгтэй байсан тэрээр олон нийтийн газар явахаасаа ичиж, сургуульд хүртэл сурахгүй хэмээн эцэг эхдээ хэлж байжээ. Гэвч өсч, торнихын хэрээр түүний гоо үзэсгэлэн олны харааг булаах болж, Наталя хөмсөгнөөсөө ичиж, санаа зовохоо больсон байна. Түүгээр барахгүй загварын агентлагтай тэрээр гэрээ байгуулж, өсвөр наснаасаа алдар нэрэнд хүрэх гараагаа амжилттай эхлүүлжээ.
1
Бяцхан Наталя бага балчир насандаа аавтайгаа цуг зургаа авахуулж байжээ. Түүний хувьд энэ үед эд хөмсөгнөөсөө ичиж, олны нүдэн дээр ил гарахаасаа санаа зовдог байсан юм.
2
Харин өнөөдөр тэр хөмсөгнөөсөө ичих нь битгий хэл ийм хөмсөгтэй төрсөндөө өөрийгөө үнэхээр их азтай гэж боддог болсон байна.
3
Наталя энэ талаар “Одоо надад энэ хөмсөг ямар ч хамаагүй. Би байгаагаараа л байх болно. Энэ л надад чухал” хэмээн хэлжээ.
4
Түүний хувьд хөмсгөндөө дуртай байх нь аргагүй бөгөөд уг өвөрмөц хөмсөгнийхөө ачаар “Girl Confidence” гэх нэр хүндтэй загварын агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулж чадсан юм.