
Манай пэйж хуудсыг дагагч Монголын ард түмэндээ #баярлалаа.
Та бүхний ачаар орон даяар, хилийн чанад дахь элэг нэгт монгол ахан дүүст хүрч түүнд туслах аян эрчимтэй өрнөн Д.Батмөнх бяцхан охидууд, ээжийнхээ хамт тав тухтай амьдрах орон байртай боллоо. Тодруулбал, цомт группынхэн өөрийн өртөг нь 147 сая төгрөгийн орон сууцыг 75 сая төгрөгөөр худалдаж, мөн түүний дэрсхэн хоёр охидыг тус группын харьяа “Мандухай” цэцэрлэгт жилийн турш үнэ төлбөргүй хамруулахаар болжээ. Өнөөдрийг хүртэл Д.Батмөнхөд туслах аяны хүрээнд 80 сая төгрөг цугларсанаас 75 сөя төгрөгөөр тансаг орон сууц худалдан авсан тухай хандивыг өрнөлүүлэгч тв5 телевизийн хамт олон дурдаж байлаа.