-Яах вэ дээ, амьдрал өөрийн гэсэн хуультай. Монголчууд зах зээлийн эдийн засгийн тухай одоо л ойлгож эхэлж байна. Ашигтай газраас татвар авч л таарна, яаж ийгээд хөрөнгө босно. Монголчууд бэлэнчлэх сэтгэлгээнээсээ болж хохирох юм даа. Гадаадынхан мөнгө авчирч Монгол Улсад бизнес эрхлээд л, тэрийг нь бид хөгжил гэж ойлгох юм гэнэ ээ. Улстөрчид хүүхэд шиг гэнэн бодолтой.
Гадаад хүн Монголыг хөгжүүлэхгүй гэдгийг сүүлийн 15 жилийн амьдрал нотоллоо. Монголчууд өөрсдөө зохион байгуулж, өөрсдөө зардлаа хэмнэж, экспортод бүтээгдэхүүнээ гаргавал энэ бол яах аргагүй хөгжил.
-Гадаадын түншээс болж хохирч байсан туршлага танд байдаг уу?
-Оросууд монголчуудыг сургасан нь тэр үеийн систем өөр байсных. Одоо гадаадын хөрөнгө оруулалт орж ирээд, тэд монголчуудад нарийн нандин технологио зааж сургаад байна гэнэ ээ. Тийм үлгэр хаана ч байхгүй. Бид өөрсдөө хэнээс ч илүү эцсийн бүтээгдэхүүн хийж нэг долларыг хоёр болгоно. Өөр жишээ байхгүй. Юун хамтарсан үйлдвэр.

-Яаж хийх юм?
-Монголын эдийн засагт хөгжлийн хэдхэн түлхүүр бий. Нэгдүгээрт, хамгийн хямд эрчим хүч, дэд бүтцийн сүлжээтэй болох. Хоёрдугаарт, экспортод чиглэсэн үйлдвэрүүдийг байгуулах. Гуравдугаарт, үйлдвэрлэлийг дэмжих мөнгөн сан бий болгох. Дөрөвдүгээрт, Монгол Улсын эдийн засгийн зардлын төвшинг Хятадын үйлдвэрлэлийн ашигтай тэнцүү байлгах бодлого баримтлах. Ойрын хугацаанд бидний хийх ёстой гарцаагүй ажил бол энэ. Эдгээрийг таван жилээр төлөвлөж хийж болмоор санагддаг.

-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт таван жилээр төлөвлөдөг байсан шиг үү?
-Зах зээлийн төлөвлөгөө. Хугацаа хэрэгтэй байдаг юм. Хямд, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт шүү дээ. Зах зээл бол тасралтгүй систем учраас боловсрол, эрүүл мэндийн салбарыг эдийн засагтай зэрэгцүүлж хөгжүүлэх учиртай юм. Монголчууд өөрсдөө үйлдвэрлэдэг болохын тулд хамгийн түрүүнд боловсролын системээ үндсээр нь өөрчлөх хэрэгтэй.
-Хэрэгтэй, ёстой, учиртай гээд яривал олон цаг шаардах байх. Таны бизнес эрхэлж буй уул уурхайн салбарт зайлшгүй шаардлагатай ямар ажил харагддаг вэ?
-Монгол Улс уул уурхайн олон улсын биржтэй болох цаг иржээ. Ийм бирж үндэсний татвар, нийгмийн даатгалын системтэй зайлшгүй холбогдоно. Олон улсын хөрөнгийн биржүүд, банк санхүүгийн зах зээлтэй нээлттэй харилцах боломж бүрдэнэ. Бас манай улсад Геологи хайгуулын яам дутагдаж байна. Бид цаашид баялгаа олон улсын жишгээр үнэлэхийн тулд хайгуулгүйгээр явахгүй. Экологийн тэнцвэрийн үнэлгээ, төлөвлөлт, судалгааг байгаль орчны мэргэжилтнүүд биш, геологчид хийх ёстой юм л даа.
-Та ер нь гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг үзэлтэй хүн юм?
-Би өөрөө хийж чадсан болохоор монгол хүний оюун ухаан, хөдөлмөрлөх чадварт итгэдэг. Чаддаг л юм байна, болдог л юм байна гэж бодогдохгүй байна уу. Гадаадынхантай хуваалцахаа хуваалцдаг юм байгаа биз, хуваахгүй юм бол манай улсын эрчим хүч. Нефть, уран, нүүрс, жонш. Орост жонш байхгүй. Бид жоншоо Оростой нефтиэр сольж болно шүү дээ. Жонш бол төмөрлөгийн боловсруулах үйлдвэрт хайлуулалтын зардлыг 50 хувь бууруулдаг стратегийн түүхий эд. Эрчим хүчийг 50 хувь хэмнэнэ гээд бод доо. Монголчууд үйлдвэрлэл явуулахад заавал зардал гарах учраас жонш зөвхөн монголчуудын мэдэлд үлдэх ёстой. Бид Монголоос ухсан нефть, нүүрсийг гадаадын компаниас гуйх юм уу. Тиймээс гадны нэг ч хүнд эрчим хүчээ өгч болохгүй.
-Монголын ураны ордыг Оросын тал сонирхож байгаа. Усан цахилгаан станцын сураг ил тод болсон шүү дээ?
-Одоохондоо яарах хэрэггүй л баймаар. Дээр, дооргүй бодмоор юм. Уул уурхай, ашигт малтмалын зах зээл 10 жилийн дараа бидэнд тэгтлээ ашиггүйгээр өөрчлөгдөх нь юу л бол.
-Харин ч шинжлэх ухаан хөгжиж эрчим хүчний өөр эх үүсвэртэй болох ч бил үү гэх болгоомжлол байдаг шүү дээ?
-АНУ-ын эдийн засаг сул, Хятад, Энэтхэгийнх сайн байгаатай холбоотойгоор алт, зэсийн үнэ өсч байгаа юм. Америкчууд хэдэн тэрбум доллар хэвлэчихээд тэрийгээ бараажуулж, бодит агуулахтай болох гэх нь аргагүй шүү дээ. АНУ-ын эдийн засаг нэг их хурдан өндийхгүй л болов уу.
-”Монгол газар” компани хэдийд гадаадын зах зээлд гарах вэ. Хонконгийн бирж дээр хувьцаагаа арилжих тухай мэдээлэл хэр бодитой вэ?
-Манайх гадаадын зах зээлд маргааш ч гарсан бэлэн. Дэлхийн А зэрэглэлийн prime таван банкнаас санал ирсэн. Тэдэнтэй зөвхөн алтны худалдаа хийнэ. Манай хувьцаа гадаадын бирж дээр хараахан очоогүй байна. Гэрээ байгуулах шатанд явж байгаа.
-Алтны үйлдвэрлэл эрхэлдэгийн тань хувьд сонирхоход манайд цагаан алтны орд байдаггүй юм уу?
-Байлгүй яах юм.
-Тэгээд яагаад олборлодоггүй юм. Шараасаа өндөр үнэ хүрдэг биз дээ?
-Манай цагаан алттай хэсгүүдэд дэд бүтэц хөгжөөгүй, цахилгаан хүрээгүй л дээ.
-Тиймээс гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай биш үү. Жишээ нь Асгатын мөнгөний ордыг мөн л бие даан ашиглах боломжгүй учраас гадны оролцоотой шийдэх гээд байгаа биз дээ?
-Би тэгж боддоггүй. Асгат бол дунд зэргийн орд шүү дээ. Тэнд долдугаар сард цас орж хүйтэрдэг нь үнэн. Тэглээ гээд заавал хамтарсан үйлдвэр байгуулах ёстой юм уу. Засгийн газрын хөрөнгөөр барууны компанийг хөлсөлж техник, эдийн засгийн тооцоог нь хийлгээд казах түмнээ тэнд ажиллуулчихаж болно. Гадаадын хар борыг хийж байснаас нутгийнхаа ордод ажиллаад өндөр цалин аваг л дээ. Асгатыг, ер нь бүх үндсэн ордыг монголчууд дангаараа эзэмших хэрэгтэй. “Монгол газар”-ыг хар л даа. Монголчууд үндсэн ордод дангаараа ажиллаж чадаж байна. Чадахгүйгээр яаж амьдрах юм бэ?
-Ингэхэд та нинжа нарын талаар ямар бодолтой вэ?
-Амьдралаа залгуулж л байг. Нинжа нараас хожим олон бизнесмэн төрөх байх. Харин тэднээс нэн даруй татвар авах хэрэгтэй.
-Ах, дүү хэдүүлээ вэ? Ярианыхаа сэдвийг өөрчилье.
-Дөрвүүлээ. Би айлын том.
-Том ах арай өөр биз?
-Айлын том бие даах чадвартай болдог юм билээ. Германчууд хүүхдээ 18 хүрэхээр нь гэрээсээ явуулдаг нь зөв байх. Монгол уламжлал сайхан ч гэсэн орчин үе биднээс дандаа өөр зүйл шаарддаг шүү дээ. Өсөхөд тулгарсан бэрхшээл амжилт дагуулдаг юм.
-Дүү нартайгаа одоо хамт ажилладаг уу?
-Заримтай нь. Бүгд бизнес хийгээд явцгааж байгаа.
-Аав, ээжийнхээ тухай яриач?
-Ээж минь 29 жил хүүхдийн эмчээр ажиллаад тэтгэвэртээ суусан. Аав цэргийн хүн байлаа. Хорт хавдраар өөд болсон. Энэ ялдамд дурдахад, манай компани энэ оны есдүгээр сард хорт хавдрын оношлогоо, эмчилгээний төв нээнэ. Япончуудтай хамтрах юм. Бас харшлын эмнэлэг байгуулж байгаа.
-Та харшилтай юм уу?
-Тийм. Бас өнчин хүүхдүүдийн цэцэрлэгт сургалтын баазыг нь бэхжүүлж өгч байна.
-Таны тухай мэдээлэл хэвлэлд нэг л сэдэвтэй гардаг. Охидтой нэр холбогддог тухай…
-Би хувь хүнийг хохироохгүй, улс орондоо хохирол учруулахгүй гэсэн зарчмыг баримталдаг. Миний хувийн амьдрал надаас өөр хэнд ч хэрэггүй, хамаагүй. (Хэсэг чимээгүй байлаа. сурв) Манай улс 2011 оноос эрчимтэй хөгжиж эхлэх байх аа.
-Яагаад? Дөрвөн жилийн дараа юу болох юм?
-Хүмүүс бодог, тэгээд хараг.
-”Камертон” хамтлагийг ивээн тэтгэж байсан. Ер нь та спонсорлох сонголтоо өөрөө хийдэг үү, эсвэл хүмүүс танд санал тавьдаг уу?
-Би юу гэж ивээн тэтгэе гээд гүйгээд явж байх юм. Өөрсдөө л ирдэг. Залуу хүний хувьд би урлаг, спорт, дизайн сонирхдог л доо.
-Нээрэн та загвар өмсөгчид, зохион бүтээгчидтэй хамтран ажилладаг шүү дээ. Танд дизайны ямар сонирхол байдаг юм?
-Би оюутан байхдаа хоол сайн хийдэг, бараг л тогооч байсан. Тавган дээрх хоол ходоодонд орохоосоо өмнө нүд баясгах ёстой гэж боддог юм. Тэгээд л гоё дизайнтай хоол хийх дуртай болсон.
-Одоо ч тэгж хийдэг үү?
-Зав алга.
-Хаана хооллодог вэ?
-Хаа ч хамаагүй.
-Хүмүүс өөрөөс чинь айдаг байх аа?
-Би харахад зөөлөн мөртлөө “хазахад” хатуу хүн