Sunday, October 14, 2018

Их сургууль мургууль ч өнгөрч, олон хүүхэд төрүүлээд сайн ээж болнодоо, арай л эрт айлын эхнэр болохнээ,

Би багадаа муугаа мэдэхгүй дурламтгай новш байсымаа. Одоо бол ч санаа гэж сабако цаашаа
болчихсөөн, сайхан царай, биетэй залуусыг сайхан юмаа л гэж харахаас өөр зүйлгүй болоо шив. За олон долоон юм донгосох яахав, онгон дагшин охин насныхаа оргилуун боловч бүтэлгүй нэг дурлалын талаар энд оршуулая...
16 настай байлаа, аавтайгаа цуг хөдөө ахындаа очиж зуншихаар болов. Эхний хэдэн хоног ч сайхан л байлаа, үнээ сааж сурдаг баатар өмднийхөө 2 өвдөгийг шалба норгоод арван хуруугаа сарвайтал шувтраад арай гэж 2 балга сүүтэй л нар жаргаана шүү дээ. Морь унаж сурдаг баатар хонгоо улаан нялга болгоод 2 хоног түрүүгээ харж унтлаа. Энэ мэтчилэн хөглөж, сонирхолтой хэд хоног өнгөрөөд сүүлдээ залхаж эхлэж байтал адуучин залуу алтангэрэл гэдэг шиг л көдөөний көрслөг бор залуу шитхэл зүрхний хаалгыг цөм чаагаад ороод ирдийн😍😍 Юун нөгөө уйтгар гунигийн хатан хаан байсан хүн чинь аз жаргалын дууч шувуухай болцон энд ч нэг дуу аялж гүйгээл, тэнд ч нэг үнээний хүзүү тэвэрч өөртэйгөө ярьж эмороол сар гаран өрөөсөн хайрын баланд бялуурлаа базарваань. Нөгөө сайхан залуу ч өдөр бүр л манай хот айлаар буугаад морддог, би ч түүнийг надад дурлаад манайхаас салахаа байчлаа ухааны юм бодоол... Наадам болох дөхлөө, нэг өдөр хонины бэлчээр дээр нөгөөх маань давхиад ирлээ. Би ч бараанаар нь үс гэзгээ янзлаад сүйд2. Тэгээл хэсэг дэмий чалчиж сууж байснаа нөгөөх чинь өврөөсөө нээх гоё алаг шигтгээтэй ээмэг гаргаад ирлээ шүү. Тэрүүхэн зуур түмэн бодол толгойд мянган км секунд хугацаанд эргэлдвээ. За ингээд бараг адуучны эхнэр болох нь, үнээ сайн сааж сурахаас, их сургууль мургууль ч өнгөрч, олон хүүхэд төрүүлээд сайн ээж болнодоо, арай л эрт айлын эхнэр болохнээ, аав ээж уурлах байхдаа гээд л юу юугүй айлын авгай боллоо бараг хха Энэ сайхан бодлыг минь тасдаад тэр хэллээ. Зулаа миний дүү энэ ээмгийг Сайхнаа эгчдээ дамжуулаад өгөөч тэгэх үү? Энэ ээмгийг наадмаар зүүсэн байхыг нь хармаар байна!!! Миний царай 😳😒😔☹️😶 Ахын маань охин Сайхнаа эгчид сайн болчоол манайхаар эргэлдээд байсан дурак юм бналээ. Тэр ээмгийг нь манай эгч зүүгээгүй надад өгсийм чинь яахын гохинээ 😝😝 заза цааш нь бичихээс залхуу хүрчлээ, тэгсгээд ойлгочоорой таминь