Анхны үерхэл ба нууц амраг
Би одоо 28 настай, 2 жилийн өмнө их сургуулиа төгсөөд шууд ажилд ороод өөрөөсөө 5 дүү хөөрхөн
бор охинд сайн болж орхив. 1 сарын турш мессеж бичсэний эцэст дөнгөж болзож эхлээд л кино үзээд, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалаад л бие биедээ илүү сайн болж байлаа. Нэг өдөр Өргөө кино театрт кино үзчихээд гарж байтал 1 залуу нөгөө бүсгүйг маань шилэн хүзүүнээс нь бариж аваад л юу хийж байгаа юм ? Явъя гээд угз татхад нь нөгөөх маань үг дуугүй дагаад явхад нь ах нь юм байх гэсэн бодолтой үлдэж хоцров. Тэр явдалаас хойш нөгөөх маань дуу муутай байнга бодлогширсон байдалтай байх боллоо. Хэд хоногийн дараа 9975.... гэсэн дугаараас "эхнэрээс минь хол бай, хүүхэд бид 3н амьдралд битгий гай бол" нтр гэсэн утгатай мессеж ирдэг боллоо. Анх ирхэд нь дугаар андуурсан байх гэж бодоод хариу бичсэнгүй. Нэг орой нөгөө дугаараас залгаад " Би Т-н нөхөр нь байна уулзъя" гэж байна. Би ч дуудсан газар нь яваад очив. Т болон нөгөө залуу хоёр ч яах аргагүй 4 настай хүүтэй бас эхнэр нөхөр болох нь үнэн болж таарлаа. Би ч залуутай ярилцаж тохироод харилцаагаа таслахаа амлаад саллаа. Маргааш нь Т-тэй уулзаад өмнөх өдрийн болсон бүх үйл явдалыг яриад илүү дотно болоогүй дээрээ болицгооё миний энэ муу хайр дурлал ч яахав гэр бүл сална хүүхэд өнчирнө гэдгийн би 1000% эсэрүүцдэг (өөрөө аавгүй өссөн учраас) өгтөл "Тэр залуутай амьдрахаа болиод 1 жил болж байгаа гэрлэлтээ цуцлуулсан, шалтгаан нь араар тавилт байсан ба байнга архи ууж зоддог байсан" гэж ярихаар нь би ч нөгөө залууг үзэн ядаад Т өрөвдөөд улам ихээр өрөвдөж бас хайр хүрэв. Тэр явдалаас хойш 4 сар өнгөрөөд бид ч дотно харицаатай болоод мөн хүүтэй нь хамт болздог болсон байлаа. ( Хүү нь маш ухаантай сэргэлэн цовоо хөөрхөн) Би ч Т-тэй гэрлэхээр бодож эхлээд мөн ээждээ хүүг нь яаж ойлгуулах талаар хүртэл бодож эхэлсэн байв. Энэ хугацаанд нөгөөх залуу маань зүгээр суусангүй анх гуйдаг байсан бол сүүлдээ заналхийлдэг болж өөрчлөгдөв.
Зиа тэгээд л үерхэж нөхөрлөөд л 7 сар боллоо Т-н нөгөө залуу ч уйгагүй араас нь залгана Т надаас санаа зовно байнга утсаар хэрэлдэнэ хааяа уулзаж хэрэлдэнэ. Т-н ааш авир ч авах юмгүй болж эхлэв. Нэг удаа надад 2уулаа хүүхэдтэй болъё гэхэд нь аймар баярлаад гэнэт юу болоов хайраа гэтэл " ХҮҮХЭДТЭЙ БОЛЖ Л ЭНЭ ХҮНЭЭС САЛАХ ЮМ ШИГ БАЙНА" гэж хэлээд цус харвуулах шахав. Миний хүүхэд одоо энэ 2-г салгах хэрэгсэл үү ? гэсэн бодол бодогдоод Т-г гэх хайр хормын зуур хайр минь хөрчих шиг санагдаж Т-д эргэлзэж эхэллээ. Хэсэг хугацааны дараа нөгөө залуу надтай уулзахаар ажил дээр маань ирээд хамт нэг газар орж хэсэг ярилцаж суухад миний бодол 180 градус эргэв. Учир нь тэр залуу гэр бүлдээ үнэхээр хайртай ба гэр бүлээ цуцлуулсан нь худлаа болоод би санамсаргүй байдлаар хүний нууц амраг болсоноор анхны үерхэл маань дууссан юм даа хаха.