Монголын баячуудын сувдаг зангийн илрэл үү эсвэл улсын мөнгө, төсвийн хөрөнгийг их багаар хулгайлах ёстой гэж боддогийн жишээ юу ? Сурах гэж зээл аваад алга болсон эрхмүүдийн нэрсийг цааш шүүрдвэл Пүрэвдоржийн Хангал гэсэн нэр харагдав. УИХ-ын гишүүн, Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, өөрийн үеэл, Байгаль орчны сайд асан У.Барсболдын хамт Хөшөөтийн уурхайг хятадуудад зарсан гэгддэг Л.Пүрэвдоржийг хүмүүс мартаагүй биз ээ. Түүний хүү Хангал шаггүй бизнесмэн, бас нэг хэсэг улс төрд ч хүч үзэж явсан. МАН-ын хунтайж нарын бүлэглэлд багтаж байснаа 2011 онд МАХН руу орж, улмаар нарийн бичгийн дарга хүртэл дэвшсэн. Аавынхаа нутагт Ховдод хоёр ч удаа УИХ-ын сонгуульд дэвшсэн ч өвдөг шороодсон тэрээр авто машины худалдаа, барилга, орон сууц гээд олон салбарт бизнес эрхэлсэн гэдэг. Үеэл ах У.Барсболд нь Байгаль орчны сайд байхдаа Зайсан толгойн газрыг хамаатнууддаа өгсөн үү яасан, ямартай ч П.Хангал Зайсан толгойн баруун талын газрыг тэр чигт нь шахам эзэмшиж, Орон сууц, хаус хороолол байгуулсан. Одоо ч гэрэлт хотхоны зарим хауснууд борлогдоогүй бололтой, эзэнгүй харагддаг. Удам дамжсан, өөрөө ч бизнестэй, хөрөнгөтай энэ залуу 1998 онд Нидерландын Маастрихтын их сургуульд Магистрт суралцахаар 6000 ам долларын зээл аваад төлөлгүй бултжээ. Бодвол мартсан байх, түүнээс энэ гэр бүлийн хувьд 6000 ам доллар бараг “нэг өдрийн хоолны мөнгө” шахуу жижиг зүйл биз ээ. Нэрсийг цааш хөөвөл олны танил эрхмүүд хэд хэдээрээ тааралдана. Хууль зүй дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн Баттөмөрийн Энхбаяр гэж залууг олон хүн таних болсон. Шударга, бас овоо зоригтой залуу гэж үнэлэгдсэн түүний “ноён нуруу” боловсролын зээлийн сангаас авсан 32 мянган ам доллараа төлөх үед “хугарсан” бололтой. Тэрээр 1998 онд АНУ-ын Хойд Виржиниягийн их сургуульд Магистрантурт суралцахаар одоогийн ханшаар 85 сая төгрөгийн зээл аваад “ алга болжээ”. ЖДҮ-чдийг, бас Засгийн газрын тэргүүнээ улайтал шүүмжилж, Нямдорж сайдаасаа ч илүү “ шударга” хуульчийн дүрээр харагдах болсон Б.Энхбаяр дэд сайд асан мөн л зээлээ “мартсан” байх. Учир нь сүүлийн үед улс төрд орсон хүмүүс их мартамхай болоод байгаа. С.Баярцогт хэдэн сая доллараа, ЭМШУИС-ийн захирал хатагтай Цолмон хувийн эмнэлгээ мартчихсан байсан шиг ирээдүйтэй улс төрч залуу маань сурах гэж авсан зээлээ мартчихсан, эсвэл ЖДҮ-ийнзээлийн хажууд номын хулгай шиг ариун гэгээн зүйл гэж үзэж яваа юм даг уу даа.

Иргэний нийгмийн идэвхитэй хэсгийн төлөөлөл нь яах аргагүй хуульч Х.Бат-Ялалт гэж залуу бий. Сүүлийн арваад жил лав улс төрд орчих санаатай үзсээр байгаа. Тэрээр 1998 онд Оклахомагийн Их сургуулийн магистр-т суралцахаар 28772 ам долларын зээл авчээ. Өнөөдрийн ханшаар 76 сая төгрөг. Шударга иргэдийн фронтын тэргүүн, өмгөөлөгч х.Бат-Ялалт 2 жил сураад 2000 онд төгсч ирсэн, түүнээс хойш хорин жил шахмын хугацаа өнгөрсөн ч сургалтын сангаас авсан мөнгөө буцааж өгөөгүй бололтой, зээлээ төлөлгүй алга болсон хүмүүсийн нэрсийн жагсаалтад бичигдсэн байна.
Ерөнхий сайд асан Баярын туслахаар ажиллаж байсан Өлзий-Оршихын Сумьяабаатар 1998 онд АНУ-ын Брижпордын их сургууль 2 жил суралцахын тулд 32 мянган ам долларын санхүүжилтийг Боловсролын зээлийн сангаас авсан байна. Гэвч өнөөг хүртэл төлсөнгүй.
Энэ мэтчилэн дарга нарын үр хүүхэд, хамаатан садан, туслахуудын Боловсролын зээлийн сангаас зээл авч сурсан баримт үргэлжлэнэ. Зээлийн сангаас гадна гадаад улс орнуудын тэтгэлэг гэж бий. Дарга нарын хүүхдүүд нэг зээл тэтгэлэгт хамрагдан гадаадруу сурахаар явдаг, эсвэл төрийн мөнгөөр, байгууллагын мөнгөөр суралцдаг нь бараг жишиг болсон зүй тогтол. Авилга, хулгайгаар хөлжсөн аав нарынхаа буянаар гадаадад сурч боловсрол эзэмшиснээрээ бахархан, эдүгээ дээд тэнгэрээс бууж ирсэн элч, элитийн дүрд тоглож яваа олон залуус бий. Тэдний нэгэн адил төрийн мөнгөөр гадаадад сурчихаад, эргүүлж төлөөгүй залуус шударга ёс ярьж, ард түмний аврагчийн дүр эсгэж яваа нь Монголын эмгэнэл юм.