ЛАК ДАРЖ БАЙЖ МЭДЭЭГ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ
ӨМНӨ ЛАЙК ДАРСАН ТҮР ХҮЛЭЭ ЛАЙК ДАРСАН ҮГҮЙ ШАЛГАЖ БАЙНА
Энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Хованы оршуулгын газарт угсаатнуудын хооронд мөргөлдөөн болж зарим мэдээллээр бол 500 гаруй хүн зодолдон харилцан буудалцаж гурван хүний амь бүрэлгэсэн хэрэг гарсан. Зодооны үеэр хүмүүс бороохой, арматурын төмөр, бусад зүйлсээр нүдэлдэж, байн байн буун дуу гарч байсан гэж гэрчүүд хэлжээ.
Хууль сахиулагчид 50 гаруй хүнийг баривчлан саатуулсан хүмүүсийг шалгах явцад тажикууд, эрүүгийн элементүүд, Москвад хууль бусаар оршин сууж, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс оролцсон нь тодорхой болжээ.
Саатуулсан хүмүүсийг байцаахад сэжигтнүүдийн нэгний нь төрөл садныг оршуулах ажлыг гүйцэтгэсэн тажик иргэд энэ ажлаа чанаргүй хийснээс болж зөрчил үүссэн гэнэ. Нэгэнт ажлыг чанаргүй гүйцэтгэсэн болохоор захиалагч мөнгөө төлөхгүй гэсэн байна. Гэтэл маргааш нь шарилыг бүр аймаар болгон сүйтгэсэн байжээ.