Monday, July 29, 2019

Дуучин Түмэн-Өлзий: Манай Нөхөр Сөрөлттэй Их Хардаад Тэгээд Байнга Дарамтлаад….

Хайрын дуугаар хоёул ханьсаж, хамтарсан тоглолтоороо бүр хөдөө орон нутгаар аялаад ирсэн дуучин А.Түмэн-Өлзий, жүжигчин Л.Сөрөлт нарыг сонсогч фэнүүд нь андахгүй.
Хэдхэн жилийн өмнө гэр бүлийн амьдрал зохиож, энгийн нэгэн засварчин залууг ханиараа сонгосон дуучин А.Түмэн-Өлзий нэг л өдөр нөхрөө голж орхисон. Царайлаг, авьяаслаг эхнэрийнхээ ааш аягт нь нийцэж чадалгүй замын дундаас буцсан нөхөр нь салалтынхаа талаар өдийг хүртэл ам нээгээгүй яваа.
Харин дуучин бүсгүй өөрийн цахим хуудсаар дамжуулан ганц бие болсноо зарлаж, эмэгтэй хүнийг ойлгож хайрлах эр хүн олоход бэрх гэдгийг тунхаглаж сууна. Нөхрөөсөө салмагц үсээ тайрч, өнгө төрхөө огцом өөрчилсөн түүнийг жүжигчин Л.Сөрөлтөөс болж гэр бүлийн амьдралаа үрсэн гэж урлагийнхан нь шивэр авир хийлцэж байгаа.
Учир нь хоёр ч удаагийн хамтарсан тоглолтоороо хөдөөгүүр аялж, ихэд дотноссон тэдний харилцаа дуучин бүсгүйн нөхрийг багагүй бухимдуулсан гэх бөгөөд жижиг сажиг хэрүүл нь томорсоор хоёр тийш болоход хүргэсэн гэнэ.
Үүнийг батлах мэт тэрбээр “Чин сэтгэлийн хайр бол…
Чиний алдаа оноо, ааш авир, гэм буруу, дутагдал гэх бүх зүйлийг чинь уучлах үнэн төрхтэй байдаг. Харин бүх зүйлийг чинь буруутгаж, өөлж, зэмлэж, адлах бүрт бусдын хайр хагасардаг” хэмээн бичиглэх болжээ.