Thursday, August 15, 2019
МЯНГАНБАЯР 5ДАХ ЭХНЭР ПҮРЭВДУЛАМААС САЛЖЭЭ.
Монголын толгой баячуудын нэг, "Алтны магнат” хэмээх нэрээрээ алдаршаад буй Ц.Мянганбаяр цуутай бүсгүйчүүдийн толгойг эргүүлж, сайнтай нь ханилж, сайхантай нь амраглаж чаддаг нэгэн. Ингээд түүний цуутай амрагуудын талаар хүргэе.
Албан ёсны эхнэр гэж нэрлэгдэж болох түүний анхны эхнэр нь Б.Болор гэх багш эмэгтэй. Насаараа боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш мэргэжилтэй энэ эмэгтэй МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг гэнэ билээ. Тэрбээр алтны магнатын хоёр хүүхдийг төрүүлж, өсгөсөн байна.
Толгой эргэм хөрөнгөтэй, хур баян эрийн хоёр дахь гэргий нь Х.Азжаргал. Нэрт сэтгүүлч, зохиолч С.Хатанбаатар агсны ганц охин. Х.Азжаргал алтны магнаттай ханилах хугацаандаа нэг охин төрүүлж өгчээ. Охиныг нь Төгсжаргал гэдэг.
Гурав дахь эхнэр нь бидний сайн мэдэх жүжигчин, загвар өмсөгч, топ модель Д.Пүрэвсүрэн. 10 жилийн ширээнээс алдар хүндийн титэм зүүсэн топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн оюутан ахуйдаа алтны магнат Ц.Мянганбаярын гэргий болж, Мөнхжин охиноо төрүүлсэн. Гэтэл нэг л өдөр охиныхоо аавыг ард түмний миссэд алдаж, тэр явдлаас хойш олон эрчүүдтэй нэр холбогдож явсан. Харин одоо бол тэрбээр "Xanadu Mines” нэртэй уул уурхайн компанийн захирал Ганбаяр гэх залуутай ханилж, бяцхан охинтой болсон. Мөн тэрбээр дэлгэцийн бүтээлээ ч орхилгүй явсаар, хамгийн сүүлийн бүтээл болох "Ларьдма” киноныхоо нээлтэн дээр СТА-ны цол тэмдгээр энгэрээ мялаасан.
Нэг хэсэгтээ л Мянгаагийн нялх амраг гэж цоллуулж явсан дараагийн амраг нь Ц.Ариунцэцэг. Насны зөрүүтэй эр нөхөртөө М.Хайрмаа хэмээх охиныг нь төрүүлж өгсөн, бас тухайн үедээ алтны магнатыг үнэн сэтгэлээсээ хайрлаж байсан гэлцдэг. Гэхдээ л тэд салсан. Чамгүй өндөр хөлсөөр "Гоёо” брэндийн нүүр царай болсон Д.Ариунцэцэг шинэ амьдралаа Солонгост эхлүүлж, буяны байгууллагад ажиллаж эхэлсэн гэнэ билээ.
Үүний дараа Ц.Мянганбаярын нарийн бичгийн даргын алба хашиж байсан Г.Алимаа орно. Тухайн үед түүнийг "топ”-оор өргөмжлүүлэх үед ихэнх хүмүүс эсэргүүцэж байсан гэлцдэг. Даян аварга А.Сүхбатыг "цэцгийн үнэр мэддэггүй эрвээхэй, би аваргын оронд байсан бол тийм царай муутай эхнэр авахгүй” хэмээн олныг алмайруулж, нүцгэн зургаа хэвлэлийн хуудсаар дүүргэж байсан дуулиантай энэ эмэгтэй 1998 онд сурагчийн ширээнээс загварын тайз руу "шилжиж” байсан гэдэг. Түүний дараа Мобикомын үйлчилгээний ажилтан, МИАТ компанийн агаарын хөлгийн үйлчлэгч хийж байжээ. Харин 2008 онд Ц.Мянганбаярын нарийн бичгийн даргын алба хашиж тухайн ондоо "Гоёл” наадмаас "топ модель” өргөмжлөл хүртсэн нь олон хүний дургүйцлийг хүргэж байлаа. Гэвч түүнээс хойш Топ модель Г.Алимаагийн сураг гэнэт тасарсан. Эх сурвалжийн хэлж буйгаар "2008 оны Топ модель Г.Алимаа "Гоёл” наадмаас хойш сагсчин залуутай гэрлэж, хоёр хүүхдийн ээж болж "томоожсон”. Өдгөө тэрээр хувийн үсчин, гоо сайхны салоны эзэн сууж, гэр бүлийн хамт "Баянмонгол” хороололд амар тайван амьдарч байгаа ажээ.
Загвар өмсөгч, мисс, жүжигчин гээд өмнөө олон гуншинтай Монголын өнөө үеийн сайхан бүсгүйчүүдийн дүр төрх болсон эмэгтэй бол Б.Гэрэлчулуун. "Тусгай салаа” олон ангит киноны дэд ахлагч Номингийн дүрээр олны танил болсон. Түүнийг бас л алтны магнаттай нэр холбогдсон гэх яриа нэг хэсэгтээ газар авсан. Харин тэрбээр "Би өөрийн хүч хөдөлмөрөөр хэнээс ч хараат бус амьдарч чадна” хэмээн загварын бүсгүйчүүдийн нэр хүндийг цээжээрээ хамгаалсан гэлцдэг юм билээ. "Тусгай салаа” кинонд тоглосноосоо хойш нэлээдгүй олон бүтээлд дүрээ мөнхлөөд амжсан мисс маань бие давхар болж, Мянгаагаас илүү нөмөр нөөлөгтэй нэгэнтэй гэр бүл болсон гэлцэж байна. Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар түүний найз залуу хувиараа бизнес эрхэлдэг даруухан залуу гэнэ.
"Гурван охин” хамтлагийн Анхмаа мөн л алтны магнаттай нэр холбогдоод амжсан. Гэхдээ тэрбээр үүнийг няцааж, Ц.Мянганбаяр бидний уран бүтээлийг дэмжиж ажилласан нь нэр холбогдох шалтгаан болсон гэж тайлбарлаж байв. Харин одоо тэрбээр жүжигчин Бэки буюу Билэгжаргалтай хайрын холбоо тогтоож, бяхцан охинтой болсноор олны хэл амнаас холдож чадсан юм.
Топууд хэрхэн тодордог тэр л уламжлалаараа энэ жилийн "Гоёл” наадмын топ хэн болох нь бараг л тодорхой байсан. Учир нь загварын "Гоёл” наадам болохын өмнөхөн загвар өмсөгч О.Пүрэвдулам өөрийн цахим хуудасаараа дамжуулан боодол боодол ам.долларын дунд хөлбөрч байгаа зургаа олонд нийтэд дэлгэж, бас алтны магнаттай нэр холбогдож эхэлсэн. Төд удалгүй "Гоёл” наадам болдогоороо болж нөгөө шуугисан ёсоороо "Гоёл-2013″-ын топ моделиор О.Пүрэвдулам тодорсон. Тэрбээр наадамд оролцохдоо нэг сартай жирэмсэн байсан бөгөөд гурван сарын дараа амаржих юм байна. Хосууд Солонгосын "Ганнам” дүүрэгт хамтдаа зуны халууныг өнгөрөөхөөр шийдсэн бөгөөд алтны магнат маань нялх хатнаасаа хүү төрнө хэмээн итгэж, алган дээрээ бөмбөрүүлж байгаа сурагтай байсан. Түүгээр ч барахгүй хосууд тун удахгүй нижгэр хурим хийх сурагтай байна билээ.
Гэхдээ юмыг яаж мэдэх вэ. Ирэх жил бас "Гоёл” наадам болдгоороо болно, алтны магнатын амраг энэ үед солигдох эсэх нь бас л эргэлзээтэй шүү дээ.