Friday, August 2, 2019

ЭРЧҮҮД БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРОХДОО ЭРТ ДУР ТАВИАД БАЙВАЛ ИЙМ ШАЛТГААНТАЙ


Эрчүүдийн сэтгэлийг зовоодог түмэн асуултын хамгийн нэгдүгээрт хэт хурдан дур тавилт байдаг. Хурдан дур тавьдаг эрчүүд өөртөө итгэх итгэлээ алдаад л байдаг. Өөрөөр хэлбэл, сексийн амьдрал сэтгэлзүйд ихээхэн нөлөөлдөг гэдгийг эндээс харж болно. Нэг минут хэртэй хугацаанд бэлгийн ажил хийдэг буюу богино хугацаанд үрийн шингэнээ гадагшлуулах нь бэлгийн сулралын шинж. Тогтмол бэлгийн харьцаанд ордог эрчүүдэд ийм байдал тохиолдох нь дараах шалтгаанаас үүсдэг аж. 

1Хэт их сэрэл хөдөлсөн үед
Бэлгийн харьцаанд орохоосоо өмнө хэт хөөрөлтийн байдалд орсон эрчүүд шууд дур тавих тохиолдол бий. Учир нь хүний тархи түргэхэн шиг бэлгийн харьцаанд орохын тулд эрт "дуусах" дохиог бэлэг эрхтэнд өгдөг аж. 




2Удаан хугацаанд бэлгийн харьцаанд ороогүй үед


Мэдээж хэрэг удаан хугацааны турш бэлгийн харьцаанд ороогүй хүний бэлэг эрхтэн шууд л хуримтлагдсан үрийн шингэнээсээ салахын тулд эрт дур тавьдаг. 




3Эмийн нөлөө


Зарим төрлийн эм бэлдмэлүүд таны бэлэг эрхтэнд нөлөөлөх нь бий. Жишээ нь харшлын эм уусан хүн тайвшарлтын байдалд орж маш түргэн дур тавьдаг байна. 




4Хөдөлгөөн бага байх


Хэрвээ та суугаа ажил хийдэг эсвэл хөдөлгөөн багатай амьдралын хэмнэлтэй бол бэлгийн харьцаанд орох үед эрт тавих хандлагатай байдаг. Учир нь хүний бэлэг эрхтний цус хэр сайн эргэлдэнэ төдий чинээ чалх сайжирдаг. Бэлгийн харьцаанд орох үед хүний цусны эргэлт огцом нэмэгддэг бөгөөд хэт их цус гэнэт хүлээж авсан бэлэг эрхтэн асар хурдан дур тавьдаг юм. 




5Бэлгийн замын халдварт өвчин


Зарим БЗХӨ, жишээ нь весикулит, простатит, шээсний үрэвсэл зэрэг өвчлөлүүд бэлэг эрхтний хэвийн ажиллагаанд нөлөөлж дур тавилтыг түргэсдэг.




6Хэт мэдрэг байх


Зарим эрчүүдийн бэлэг эрхтний толгойн хэсэг нь хэт мэдрэг байдгаас эрт дур тавьдаг. Энэ байдлыг засахын тулд бэлгэвч хэрэглэх эсвэл мэс ажилбар хийлгэхэд хүрдэг гэнэ.