Friday, August 30, 2019

Дөнгөж сая”Амгалан” амаржих газарт эмч нарын буруутай үйл ажиллагаанаас дөнгөж төрсөн нярай энджээ

Нийслэлийн “Амгалан” амаржих газарт өнөөдөр (2019.08.30) 15:00 цагийн үед дөнгөж төрсөн
нярай эндсэн харамсалтай үйл явдал болжээ.
Өчигдөр (2019.08.29) орой 29 настай Н нь хавантай гэсэн оноштойгоор “Амгалан” амаржих газарт ирсэн байна. Жирэмсэн эмэгтэйд эмнэлгийн зүгээс зохих эмчилгээ үйлчилгээг үзүүлж, өнөөдөр 08:00 цагийн үед төрөхийн орон дээр гаргасан ч төрөлт хүндрэлтэй байсан тул хийсвэр хагалгааг 10:00 цагийн үед хийж, эмэгтэйг төрүүлсэн байна.
Эх, хүүхдийн биеийн байдал хүнд, нярай цус багадалттай гарсан тул Цусны төвөөс гуравдугаар бүлгийн цус захисан ч таван цагийн дараа донорын цусыг төрөх эмнэлэгт авчирсан байна. Харамсалтай нь, 15:15 цагт нярай амьсгал хураажээ.
Нярай эндсэнд ар гэрийн зүгээс эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байгаа аж. Н нь анх эмнэлэгт ирэхдээ хийсвэрээр төрөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч эмч нар хүсэлтийг хүлээж аваагүй гэж тайлбарлаж байгаа юм. Эхийн биеийн байдал одоо ч сайнгүй байгаа гэв.




http://mongolnews.club/15394?fbclid=IwAR3ftr73Syxl8lEEbnKJtLojD1eT5_RjJgBziVpr9s_v8fybX2EaMrkTr9k