Thursday, August 8, 2019

АСРАМЖИЙН ГАЗАРТ ХҮҮХЭД ХҮЧИНДҮҮЛСЭН ХЭРГИЙГ ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЛЭЭ



Нийслэлийн тусгай сургалт хүмүүжлийн цогцолборийн асрамжид байдаг 12 настай охиныг тус асрамжийн газрын 17 настай хүү удаа дараа хүчирхийлсэн хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ. Гэмт хэргийн улмаас 12 настай охин жирэмсэлж, 5 сартай болсны дараа хэрэг ил болжээ. Уг хэргийн шүүх хурал долоодугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж 12 настай “А”-г хүчиндсэн 17 настай “Т”-д зургаан жилийн хорих ял оноожээ.
БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5-1-д зааснаар “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг 2 дахин багасгана” гэж заанаар Т-д оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг ялыг 6 жилийн хугацаагаар хорих ял болгон багасгаж уг ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.