Гуч гаруй насны нэг бүсгүй өмнөө шил архи тавьчихсан ууж суухтай тааралдсан юм. Тэгээд түүнтэй хэдэн үг солилцтол
залуудаа биеэ үнэлэгч байсан тухай хүүрнэсэн юм. Тэрбээр архинд орсоноо биеэ үнэлэгч болсонтой холбон тайлбарлаж байлаа. "Арав гаруй жилийн өмнө нөхер маань хаяад явсан. Ээжийгээ ч алдсан хорин хэдтэй хүүхэд би хаашаа л боя хаашаа явахаар байсан. Яагаад УБ-гийн үүдэнд гарч ирсэн бэ гэвэл өмнө нь энд миний нэг найз хүүхэн гардаг байсан юм. Намайг дагуулж явсан анхны оройгоо тэр "Чи энд хүлээж байгаарай. Би хүнээс мөнгө аваад ирье" гээд явсан. Тэгээд байж байсан чинь манай найз хүүхнийг цагдаа зогсоочихсон. Цагдаа нарыг баривчилдаг гэдгийг би мэдэхгүй юм чинь. Тиймээс цагдаа нар дээр очоод "Ах аа, наадах чинь манай найз байгаа юм" гэж хэлтэл "Өө, энэ чинь өөрөө гүйгээд ороод ирлээ" гээд намайг бариад авдаг байгаа.
Тэгээд би анхны удаа цагдаатай унтаж байгаа байхгүй юу. Нэг цагдаа нь намайг буудал руу авч яваад, манай найз хүүхнийг өөр хоёр цагдаа Спортын төв ордон руу аваад орсон. Тэр үед Спортын төв ордон хавиар хүүхэн зардаг залуучууд аягүй их байсан ш дээ. Анх биеэ үнэлж байгаа охид, бүсгүйчүүд эхний хоёр '' гурван сарын турш чихээсэнд явна. Тэгэхдээ заавал ч үгүй архиар шахуулна. Секс хийж сурахаасаа илүү архи ууж сурч"' байгаа юм чинь. Сүүлдээ бүр догшроод ирэхээрээ мөнгө олох гэж биш эрчүүдийн зүгээр өгдөг архинаас олж уух гэж биеэ үнэлж байгаа юм чинь. Гэхдээ энэ нь хүүхэн болгонд хамаатай биш шүү. Архинд идэгдсэн, терөлхийн архи уух сонирхолтой, элэг ходоод сайтай хүүхнүүдийн л хийдэг ажил. Би анх удаа яаж зодуулж байсан бэ гэвэл тавь гаруй насны нэг өвгөн намайг авсан юм. Олон жил орон шоронгоор явсан гэх тэр хүн» намайг эдэлж хэрэглэснийхээ дараа дээрэлхэж дарамтлаад байхаар нь би "Хөгшин төгцөг минь аятайхан байгаарай" гзэд хэлчихгүй юу. Гэтэл тэр машинтай хоёр залууг утсаар дуудаж ирүүлээд л намайг "Далан давхар" луу аваад явсан. Ингээд л үхдэг юм байж дээ гэж бодож байлаа.
Төдөлгуй тэд намайг ухсан нүхний амсар дээр аваачаад зодож гарсан. -Тэр өвгөн тамхиа татаж байгаад л миний биеийн энд тэнд тамхиныхаа цогоор төөнөөд байсан. Сорви нь одоо ч байдаг. Тэгээд зодож зодсоныхоо дараа намайг нөгөө хоёр залууд өгөөд явуулчихсан. Би тэдэнтэй садарлахаасаа илүү гурав хоног архидаж байгаа юм. Тэр үед би архийг ёстой жинхэнэ цөлж өгдөг байлаа. Одоо бол ганц шил архи уугаад л амандаа,. хуруугаа хийгээд бөөлждөг болсон. Ер нь өөрийгөө элэг ходоод сайтай гэж дөвийлгөж болмооргүй юм шиг ээ.. Чулуу""' шиг байсан элэг ходоод арваадхан шил архи уухад л хөвөн шиг" зөөлрөөд ирдэг юм байна. Би дөнгөж биеэ үнэлэхээр сексийн талбар дээр гарч байгаа шинэ охидыг хараад өрөвдөх сэтгэл төрдөг. Яагаад гэвэл шинэ охид УБ-гийн өмнө гараад эхний хоёр гурван сардаа бол мөнгө хийнэ гэж түүхэнд байхгүй. Цагдаа нар шинзэр гарч ирсэн охидыг андахгүй. "Өө шинээр гарч ирсэн охин байна, нааш ир, нааш ир" гээд л өөрсдөө аваад явах жишээтэй. Хүүхэн зардаг эрчүүд тэднийг чихээсэнд, явууллаа гэхэд ганц удаа явуулчихаад хаяхгүй ш дээ. Нэг цагаар явлаа гэхэд зочид буудлын өмнө хүлээж байгаад дахиад л өөр нэг тийш нь явуулна. Мөнгийг тэд л хурааж авна. Чихээсний охидыг хоногоор явуулахгүй. Сар гаруйн хугацаанд цагаар явуулж байгаад хоногоор явуулна. 2000-гаад оны үед хоногийн арван мянган төгрөг байсан. Автобусанд суугаарай. гээд хоёр мянгыг нь бидэнд өгөөд өөрсдөө найман мянгыг нь авдаг байлаа. Тэр үед хүүхэн зардаг хүн аягүй олон байсан ш дээ. Одоо харин цөөрчихөөд байгаа юм. Хүүхэн зардаг нэг боссын гарт орвол тэгээд л дуусаа гэсэн үг.
Дийлдэшгүй янхан болохоос гадна архичин болж гүйцнэ. Яагаад гэвэл тэд залуухан охидыг өөрсдийнхөө эрх мэдлийн хүрээнд барьж байхын тулд юуны түрүүнд архинд дуртай болгодог юм. Хятадууд бол хар тамхинд оруулдаг юм гэсэн. Зочид буудлын жижүүрүүд хүртэл хүүхэн зардаг боссуудтай холбоо сүлбээтэй байдаг. "Эгч ээ, намайг эндээс гаргаад өгөөч. Би хүний эрхэнд орчихлоо" гэж гуйлаа гэж бодоход нөгөө босс руу утасдаад л "Энэ хүүхэн чинь зугтаах гээд байна шүү. Хурдан ирж ав" гэж алтан хошуу өргөх жишээтэй. Хүүхэн зардаг хүмүүс цагдаа , нартай бас сүлбээтэй байсан. "Намайг энэ хүн зодчихлоо" гэж цагдаад хэлэхэд "Хохь чинь. Яах гэж чи биеэ үнэлсэн юм бэ. Өөрөө гэмт хэрэг үйлдчихээд юу яриад байгаа юм бэ"" гээд л ам таглаад хаячихдаг байлаа. Одоо харин арай гайгүй болчихсон сураг дуулдсан шүү. За тэр ч яахав. Одоо надад ямар хүртээлтэй биш. Яагаад гэвэл би янхан байснаа архичин болчихсон шүү дээ. Надад архичдын хүрээ л сонин болохоос .,биш тэр УБ-гийн хүрээ огт сонин биш болсон" гээд өмнөх архиа шилээр нь хөнтөрч орхисон юм.
