Thursday, August 1, 2019

ТАЛИЙГААЧИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД ЦУГЛАСАН МӨНГӨӨР СПОРТЫН ОРДОН БАЙГУУЛАХААР БОЛЖЭЭ


Талийгаач О.Дөлгөөний эмчилгээний зардалд сайн сайнаатан монгол ахан дүүс 1.25 тэрбум төгрөгийн хандив цуглажээ.
Тодруулбал, тэрбээр NBA-ын финалын тоглолтыг үзэхээр АНУ-ыг зорьсон бөгөөд биеийн байдал гэнэт муудаж Калифорниад яаралтай эмнэлэгийн тусламж авсан байдаг. Улмаар элэгний архаг дутмагшил гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байсан юм. Түүнд олон нийтийн зүгээс тусламжийн аяныг зохион байгуулж, олон залуус түүний төлөө залбирч байсан ч арамсалтай нь биеийн байдал нь хүндэрч бурхны орныг зорьсон билээ.     
Дээрх хандивын мөнгөөр түүний ар гэрийнхэн О.Дөлгөөний нэрэмжит спортын ордон байгуулахаар болсон байна.