Saturday, August 17, 2019

СЕНСАЦИ:Э.ОЮУНБОЛД ДӨНГӨЖ САЯ МИНИЙ ШЭЭСИЙГ................ТЭР ӨӨРИЙНХӨӨ ШЭЭСЭЭР СОЛЬСОН ГЭЖ НЭРИЙГ НЬ ХЭЛЛЭЭ.


"Ньюс" агентлаг өнгөрч буй долоо хоногт өрнөсөн дуулиант үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Өнөө жилийн үндэсний их баяр наадмын түрүү бөх, Улсын аварга Э.Оюунболд өчигдөр /2019.08.17/сэргээш илэрснээ мэдэгдсэн ч хүлээн зөвшөөрсөнгүй. Долоо хоногийн турш ам чанга явсны эцэст фейсбүүк хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн нь энэ юм. Тэрбээр "Зохион байгуулалттай гэмт хэргийн золиос боллоо, миний шээсийг сольсон байна. Хууль хяналтын байгууллага анхааралдаа авч, шалгаж өгнө үү. Би гуравдагч орон руу хандаж, шинжилгээ өгмөөр байна. Мөн би ДНК шинжилгээг өгмөөр байна” гэж мэдэгдсэн юм.
Тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээгээр хоёр бөхөөс допинг илэрснийг өнгөрсөн даваа гаригт  /2019.08.12/ Үндэсний баяр наадмын комиссын Үндэсний бөхийн комисс албан ёсоор мэдэгдсэн.
Сэргээшийн хариу ирсэн байсан тул шинжилгээ өгсөн бөхчүүд дараалан мэдэгдэл хийсээр байсан ч наадмын түрүү авсан аварга Э.Оюунболд ганцаараа тайлбар хийлгүй үлдсэн нь сэргээш илэрсэн бөхийн нэг нь болов уу гэх хардлагад хөтөлсөн. Хардлага ч үнэн болж, батлагдаж байна. Гэхдээ  бөхчүүдийн дундах хагарал аварга Э.Оюунболдыг хорлов уу, эсвэл сэргээш хэрэглэснээ булзааруулж, бөхчүүдийн хагарал руу нялзаав уу гэдэг нь хууль хяналтын байгууллагынхан хэрэг явдлыг шалгаж байж, эцэслэгдэх ёстой.
Нөгөөтэйгүүр, гуравдагч оронд шинжилгээ хийлгэх болбол шинээр шинжилгээ өгөх үү, эсвэл өмөхөө дахин илгээх үү гэдэг асуудал анхаарал татаж буй. Өмнөх шинжилгээг илгээвэл шээс солигдсон болж таараад буй. Харин шинээр шинжилгээ авч, илгээнэ гэвэл аварга Э.Оюунболд цусаа цэвэршүүлэх эмчилгээ хийлгэсэн байвал яах вэ, энэ тохиолдолд шинжилгээний хариу үнэн зөвөөр гарах аргагүй болох юм.
Допингийн асуудал хэсэгтээ л маргаан дагуулах нь тодорхой болоод байна. Гол нь хэргийн үнэн мөнийг олох нь хуулийн байгууллагынхны, мөн Монголын Допингийн холбоо, Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооныхны зорилго юм. Хэрэв энэ хэргийн үнэн мөнийг олж чадахгүй бол дараа, дараагийн наадмын бөхийн допингийн шинжилгээнд итгэх аргагүй болно.
эх сурвалж:news.mn