Бузар бузрын дотроос бөгсний бузар гэсэн үг байдаг. Энэ нь ч ортой зүйл болохыг дор өгүүлэх явдал гэрчлэх байх. Батчулуун 1980-аад оны сүүлчээр МУИС-ийг төгсөөд нэгэн сургуульд багшлах болжээ. Эхнэр, хүүхэдгүй гоонь эр айлын хажуу өрөө хөлсөлж амьдрахын зэрэгцээгээр амралтаараа Налайхад байдаг аав, ээж дээрээ очно. Нэгэн удаа Налайхаас ирж яваад машин нь эвдэрсэн учраас мань эр явган алхсаар хот руу оржээ. Тэр 15-р хороололд байдаг байрныхаа үүдэн дээр очтол нэгэн эмэгтэй уйлж суужээ. Мань эр өмнүүр нь өнгөрөх гэснээ өрөвч сэтгэл нь хөдөлж
– Уучлаарай! Хэн таныг гомдоогоов? гэж асуув. Бүсгүй толгойгоо өргөснөө,
– Би гэрээсээ хөөгдөөд гэж хэлжээ. Мань эр яах ч учраа олохгүй бантахдаа,
– Та тэгвэл манайд орооч. Би хажуу өрөө хөлсөлж амьдардаг юм. Манай айл хээ шаагүй хүмүүс бий. Ор л доо гэхэд нь хүүхэн дагажээ.

Өрөөнд орж гэрэл асаасан хойноо мөнөөхөн эмэгтэй маш царайлаг сайхан хүүхэн болох нь мэдрэгдлээ. Мах мариа нь тэнцүү дунд зэргийн нуруу, торомгор алаг нүд, бүртийх ч сэвхгүй цагаан царай тэргүүтэнг гуниг нь дарж чадахгүй байлаа. Бүсгүйн нүүр амыг угаалгаж байхыг хажуу айл нь хүний урманд ч тоож сонирхсонгүй. Мань эр хүүхнийг өрөөндөө оруулан цай чанаж өглөө. Батчулуун тийм ч их нүүрэмгий хүн биш учраас хий дэмий л ном гарчигласан болж суулаа. Бүсгүй нөхөр, хүүхэдтэй аж. Нөхөршүү юм нь байнга хардан зовоож, гэр орноосоо хөөж туудаг гэнэ. Ингэж зовлон, жаргал ярьсаар унтах болов. Харамсалтай нь Батчулуунд ганц гудас, ганц хөнжил л байдаг. Тэр боловсон зан гаргаад,
– Та энд унт. Би бүхлээрээ хэвтчихье гэхэд нь бүсгүй аль хэдийн тайвширчихсан,
– Би ямар чамайг бариад идчих биш. Цугтаа л унтъя. Чи бодвол боловсон залуу байна. Би айх юм алга гэлээ. Ингээд мань хоёр цугтаа нойрсох нь тэр. Оронд орсон хойноо эрхбиш хүн юм гэсэндээ нүцгэн эмэгтэйтэй бие нь хавиралдахад болдоггүй бор нь гантайн бослоо. Гэвч тэр иймээ, тиймээ юм бодолгүй хэвтэж байжээ. Бүсгүй санамсаргүй гараа сунгахдаа гантайж боссон эрхтэнд нь хүрчихээд,
– Пөөх, энэ чинь болохоо байчихаж гээд л дотоожинд нь гараа шургуулан базаад авчээ. Батчулууныг эвгүйрхэн хөндийрөх гэхэд нь хүүхэн,
– Би чамд таалагдахгүй байна уу? гэж асуулаа.

Энэ үгийг сонссон Батчулуун ч хүүхэн дээр олон таван үггүй мордож дотоожийг нь мулталжээ. Шөнөжин загас наадуулахад хүүхэн бүхий л санаачлагыг гартаа авч ёстой л юм үзүүлсэн нь ганц хоёрхон удаа л дохьсон болж үзсэн Батчулууны нүдийг нээлгэх шиг болжээ. Энэ цагаас эхлэн тэр хоёр хагацсангүй. Бүсгүйг Саранцэцэг гэх агаад үсчин хийдэг аж. Тэгээд ч нөхрөөсөө гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ орхин Батчулуунтай ханилжээ. Дэнжийн мянгад хашаа байшинтай ч боллоо. Харамсалтай нь Сараа үе үехэн алга болно. Тэр бүрийд “Найзындаа очсон. Манайхан жаахан наргисан” гэхээс өөр зүйл хэлэхгүй. Нэг өдөр эхнэрээ автобусны буудал дээр дөхүүлж өгчихөөд эргэтэл багынх нь найз Төмөрөө тааралджээ. Тэр ч бараг л мэнд усын зөрүүгүй,
– Хүүе, чи автобусанд суулгаж өгсөн хүүхнээ яаж олсон юм гэхэд нь мань эр дамшиглах санаатай,
– Танилцсан юм аа гээд хэлчихжээ. Төмөрөө ч,
– За, чи боль доо. Энэ чинь “Куба” Сараа шүү дээ гэж хэлэхэд нь Батчулуун гайхсан авч яриулахаар шийджээ.

Сараа 8-р ангиа төгсөөд хойно Ростов хотод ТМС-д очиж суралцсан юм байх. Багын хөнгөлүүн зантай байсан тэрээр ТМС-ийнхээ банди нартай явалдаж дуусгаад орос ах нартай сексдэх болжээ. Тэр ч бүү хэл Ростовын Цаг уурын дунд сургуульд сурч байсан Гонзалес гэдэг куба залуутай сүүлрэн дотуур байраар нэг орилон сексдсээр “Куба” Сараа гэдэг хочтой болжээ. Энэ бүхнээсээ болон хойноос хөөгдсөн бөгөөд бөгснийхөө донд хөтлөгдөн орос цэргийн анги хэсэх болжээ.
Энэ үеэр нь Дэмбэрэл гэдэг ахимаг насны гоонь эр эхнэрээ болгосон аж. Нэг хүүхэд төрүүлсэн авч хормойн дон нь дарагдсангүй. Ёстой л найман настай балчраас наян настай бууралтай хүртэл хавьтдаг гаж донтой нэгэн болж хувирсан ажгуу. Эдгээр зүйлийг сонсоод Батчулууны зүрх зогсчих шахлаа. Гэвч түүний үзэсгэлэнт төрх байдалд нэгэнт уургалуулсан Батчулуун салж чадаагүй юм.
Нэгэн удаа Сараагийн хуучин нөхөр Дэмбэрэл “Охинтойгоо уулзсангүй” хэмээн хилэгнэж гэрт нь ирж агсам тавьжээ. Батчулуун ч уурсан босч барилцаж авсан байна. Энэ бүхнийг харж байсан Сараа айсан уу, яасан зугтаж оджээ. Уурсаж хилэгнэсэн хоёр эр зодолдож Батчулуун нь Дэмбэрэлийгээ хөнөөсний дараагаар захидал бичиж үлдээгээд гүрээгээ тас хэрчиж амиа хорлосон гэдэг. Ингэж завхай хүүхнээс болж хоёр сайхан эр амь насаа алдаж байсан түүхтэй. Сараа төрсөн үрээ асрамжийн газарт өгчихөөд тэнэж яваад өөрөө амиа алдсанаар энэ явдал өндөрлөсөн билээ. Ер нь бузар зүйлээс бөгсний бузар л илүү хар мөртэй гэдэг энэ байх.
Тэгээд ч садар самуун явдал цэцэглэсэн энэ цагт эл гунигт түүхийг бичсэн нь санамсаргүй явдал биш юм. Тиймээс залуус маань хэнтэй хэрхэн ханилахаа эхлээд сайтар судлах нь дээр биз дээ!