"Аймар" продакшныг үүсгэн байгуулагч бүжигчин Саруултөгс буюу Төөгөө одоогоор АНУ-д амьдарч
байгаа гэдгийг уншигчид маань мэдэх биз ээ. Тэрээр саяхан http://rapzilla.com сайтад ийнхүү ярилцлага өгсөн байна.
Уг ярилцлаганд: "Монгол улс 26 жилийн турш ардчилалын замналаар явж байна. Монголчуудын хувьд хип хоп урлаг төдийлөн том орон зайг эзэлдэггүй. Залуучууд нь хип хоп урлагт дуртай ч сошиал интернетийг ашиглаад мэдээлэл хайж олох мэдлэг тааруу учраас тэд зөвхөн нэрд гарсан цөөн тооны репперүүдийн тухай мэддэг. Реп соёл бол шинэ урлаг. Монголын хүн ам дөнгөж 3 сая хүрээд байгаа ч нийслэл Улаанбаатарт хүн амын тал хувь нь амьдардаг. Тэдний 70 хувь нь Монгол гэрт амьдарч, угаалгын өрөө байдаггүй учраас усанд ордоггүй, гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийн 30 хувь нь л интернэтийг ашигладаг, Гэсэн хэдий ч Монгол бол өсөн дэвжиж байгаа улс Монголчууд бусад орны соёлоос суралцахыг эрмэлздэг болсон" зэргээр бичжээ. Түүний энэхүү ярилцлагын доор Монгол залуус ихээхэн дургүйцэж сэтгэгдлээ илэрхийлсэн байв.
ЭХ СУРВАЛЖ:http://dorgio.mn