Thursday, September 26, 2019

ВИДЕО: Төрийн өндөр албан тушаалтан хонгилдоо 13 тонн алт нуужээ


Хятадын Ганьжоу хотын дарга асан Чжан Цигийн гэрт нэгжлэг хийсэн цагдаагийнхан түүний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө түүнчлэн гэрийнх нь нууц хонгилд байсан 13 тонн алт илрүүлсэн талаар Хятадын хэвлэлүүд мэдээллээ. 

Чжан Ци хотын даргаас гадна Коммунист намын нарийн бичгийн дарга зэрэг бусад өндөр албан тушаал хашдаг байсан гэнэ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, 13 тонн алтнаас гадна 286 тэрбум юань бэлнээр хадгалж байсныг илрүүлжээ. 

Энд дуулгахад сүүлийн жилүүдэд Хятадын бүх шатны авлигатай хийх тэмцэл нь БНХАУ-ын эрх баригчдын гол уриа болж байгаа юм.

Энэ хүрээнд "Үнэгний ав" нэртэй, авлигачдыг илрүүлэн баривчлах, хилийн чанадад зугатсан авлигачдыг эх оронд нь эргүүлэн авчирж, улсад учруулсан хохирлыг төлүүлэх зорилготой аян зарлаад олон жилийн нүүр үзэж байгаа юм. Авлигын эсрэг аяныг өнөөгийн дарга Ши Жинпин төрийн эрхэнд гарсныхаа дараа эхлүүлсэн бөгөөд аян хэрэгжих хугацаанд Коммунист намын 1,5 сая гишүүний авлигын хэрэг илэрч, зохих шийтгэлийг ноогдуулсан байна. 



Г.Бямбасүрэн