Saturday, September 7, 2019

Алга Болсон Охиныг Хүчирхийлсэн Этгээд: 11 Настай Охиныг Хүчирхийлсэн, Гэхдээ Амьд Үлдээсэн

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас өнгөрөгч дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Б.Ундармаа гэх 9 настай охин алга болсноос хойш 17 хоног өнгөрч байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд охиныг орон даяар эрэн сурвалжилсны дүнд уг хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн этгээдийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулан, шалгаж эхлээд байна.
Сэжигтэн этгээд нь 35-40 орчим насны эрэгтэй бөгөөд түүнийг Налайх дүүрэгт үйлдэгдсэн хүчингийн хэргийн сэжигтнээр анхлан саатуулсан байжээ. Дээрх этгээд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 11 настай Н гэх охиныг хүчирхийлж, хэргийн газраас оргон зайлаад байсныг цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжилж саатуулсан байжээ. Улмаар сэжигтэн этгээд мөрдөн байцаалтын явцад 11 настай охиныг хүчирхийлсэн хэргээ хүлээн зөвшөөрснөөс гадна Сэлэнгэ аймагт бага насны охиныг хүчирхийлсэн гэдгээ мэдүүлжээ.
Тэрбээр цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “11 настай охиныг хүчирхийлсэн. Гэхдээ амьд үлдээсэн. Өмнө нь Сэлэнгэ аймагт явж байхдаа мөн бага насны охиныг гадаа тоглож байхад нь авч яваад, хээр аваачиж хүчирхийлсэн нь үнэн. Амьд байгаа эсэхийг нь мэдэхгүй байна. Хээр ууланд орхисон” гэжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар эрлийн багийнхан Б.Ундармаа охиныг амь насаа алдсан байх магадлалтай гэж таамаглаж байгаа ба яг одоо газар таниулах ажиллагаа явуулахаар сэжигтэн этгээдийг Сэлэнгэ аймаг руу авч яваад байгаа аж.
Харин дээрх этгээдийн хоёр дахь хохирогч болох 11 настай Н гэх охины эрүүл мэндийн байдал муу байгаа тул Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Хэргийн талаарх бодит мэдээллийг бид эргэн хүргэх болно.






http://medeemn.online/14641?fbclid=IwAR3u4tNIyDZP3qhqty1T6pjCCQVB2CXpzARam9toJ9m2M7LKF3WKi9nEOmw