Төлбөрөө зун нь ажил хийж олдог 18 хан настай хүүг хотын даргын хамаарал бүхий new #marquee баарны 2 хамгаалагч энэ сарын 26-ны өдөр зодож, нүдийг нь сохлон хүнд гэмтээжээ.
Хэрэг явдал өдрийн 14:00 цагийн үед болсон байна. Хохирогч залуу тухайн үед ойролцоох зочид буудалд жуулчин хүргэж өгсөн бөгөөд “New marquee” төвийн хамгаалагч нар түүнийг автомашинаа зогсоолд байрлуулснаас үүдэн зоджээ. Тэд согтуу байсан ба 40 гарсан 2 том залуу хүүхэд шигээ хүнийг зодчихоод ичихгүй өмгөөлөгч авсан гэнэ.
Баарны эзэн одоо болтол эцэг эхтэй нь холбоо бариагүй юм байна. Энэ новшын хотод ийм танхай эзэнтэй ажилтантай энэ
газрыг хааж эмчилгээний зардлыг гаргуулах гэхээр хотын дарга өмөөрөөд сууж байгаа юм байна.
Хохирогч залуугийн тархи нь цуурч, нүдний хонхорхой нь гүнд гэмтэл авчээ. Тэрээр өнөөдөр эмнэлэгт хүнд хагалгаанд орсон юм байна. Хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
Улаанбаатар чинь нэг ийм байна
Эхсурвалж:


