Saturday, September 7, 2019

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Германы хоёр, Монголын 22 иргэн хар тамхины хэрэгт холбогджээ


Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ сарын 6-7-нд шилжих шөнө цэнгээний газруудаар гэнэтийн шалгалт хийжээ. 
Өөрөөр хэлбэл, Баянгол, Чингэлтэй дүүргийн шөнийн цэнгээний газруудад шалгалт хийж 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэж, тав нь биедээ хадгалсан нь тогтоогдсон байна. Хэрэглэсэн иргэд дунд Германы хоёр иргэн байжээ.