Saturday, September 28, 2019

ЖҮЖИГЧИН СҮЛД, ДУУЧИН АМИНА НАР ОСОЛД ОРЖ СҮЛД ЦОНХООРОО 50 МЕТР ГАЗАР ШИДЭГДЭЖ...




Тэдний биеийн байдал хүнд байна
МҮОНРТ-ээр нэг хэсэг олны хүртээл болж, шуугиулж байсан "Тусгай салаа” киноны гол баатар Сүлд буюу жүжигчин А.Алтанхуяг өнгөрөгч есдүгээр сарын сүүлээр Сэлэнгэ аймаг руу уран бүтээлийн ажлаар явж байгаад аваарт орсон тухай харамсалтай мэдээлэл хэвлэлээр түгэх болжээ.
Тэгвэл жүжигчин Сүлдтэй UBS телевизийн зохионбайгуулдаг Universe best songs наадамд амжилттай оролцсон, дуучин Амина хамт явж байсан гэнэ. Сүлд, Амина нараас гадна бас нэг дуучин явж байсан аж.
Тэдний биеийн байдал таагүй байгаа бөгөөд Баянзүрх дүүрэг дэх Цэргийн төв Госпитальд хэвтэн эмчлүүлж байна.
Харин унаж явсан машины тухайд саарал өнгийн prius-20-той давхиж байжээ. Энэхүү pruis-20 нь Сүлдийнх юм байна. Тэрбээр ихэд хурдтай явж байсан болохоор хоёр, гурав өнхрөөд машин нь базсан цаас шиг болсон гэнэ. Хоёр дуучин машиндаа үлдэж, өнхрөх явцад Сүлд цонхоороо гарч, 50 метрийн зайд шидэгдсэн байна. Ийм ноцтой аваарт орсон ч Сүлд амьд гарсан нь том аз завшаан гэж ойр тойрныхон нь ярьж байна лээ. Юутай ч Сүлд, Амина нартаа хурдан эдгэж, эрүүл болоод уран бүтээлдээ эргэн орохыг хүсэн ерөөе.
эх сурвалж:http://www.word.mn