Tuesday, September 17, 2019

Ц.Амгаланбаатарт 500 сая төгрөг өгөөд гадаадад амьдруулна хэмээн амласан байна


УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийх үеэрээ Б.Хурц нарын хүмүүсийн эрүүдэн шүүсэн гэх хэргийн талаар мэдээлэв.
Ж.Батзандан ”Ц.Амгаланбаатарыг 16 настай байхдаа С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэмээн мэдүүлэг өгсөн гэдгийг мэдэж байгаа. Тэрээр Төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүдэд захидал бичсэн байдаг. Тэгвэл уг захидлаа дахин ирүүлсэн. Түүний захидалд 500 сая төгрөг надад өгнө. Гадаад руу гаргаж амьдруулна гэж амласан. Тиймээс би Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүтгэсэн. Гэтэл надад 500 сая төгрөгөө ч өгсөнгүй, гадаад руу ч гаргаагүй. Ахиж би тэднийг гүтгэж чадахгүй гэсэн утга бүхий захидлыг УИХ-ын гишүүдэд хандаж бичсэн” гэлээ.





http://medeemn.online/14908?fbclid=IwAR1xjwra2zyc8FWclUvxyiTcyE-JjmsOu62zhiZ67hriwkt8LYwLC6BBrqA