Thursday, September 12, 2019
ДУУЧИН ЦЭЛМҮҮН ХҮҮГИЙНХЭЭ ААВТАЙ ЭРГЭН СУУЖ ДАХИН 5 ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХ ТУХАЙГАА ИЙН ХЭЛЖЭЭ.
"Universe Best Songs" нэвтрүүлгийн хамгийн анхны ялагчаар шалгарч байсан дуучин Ч.Цэлмүүн өдгөө Япон улсад амьдарч буй. Дуучид дундаа хамгийн өндөр боловсролтойд тооцогдох тэрбээр тун ч хөдөлмөрч нэгэн.
Дуучин бүсгүй олон хүүхэдтэй болох мөрөөдөлтэй гэнэ. Одоогоор нэг хүүтэй тэрбээр дахин хүүхэдтэй болж, тэдэндээ сайн хүмүүжил олгох хүсэлтэй явдаг тухайгаа "Оюутан байхад дээд курсийн нэгэн эмэгтэй 5 хүүхэдтэй ээж байлаа. Давхар мэргэжлээр суралцаад зогсохгvй онц сурдаг байсан нь 16-тай надад гүн сэтгэгдэл үлдээж билээ. Эмэгтэй хүн ямар тэвчээртэй, шантаршгүй, хүчирхэг байж болохыг тэр нэгэн эмэгтэйгээс харж болно. Эмэгтэйн таван сайхан үрс нь хоорондоо усны дусал мэт адилхан гэж жигтэйхэн.
Ямар мундаг хүмүүжилтэй байсан гэж санана. Би тэр эмэгтэй шиг дайчин, хичээнгүй, болохыг хүсдэг байсан нь ойлгомжтой. Гэхдээ хамгийн ихээр хүсэж мөрөөддөг зүйл маань яг л түүн шиг олон хүүхэдтэй болох байлаа. Одоо ч мөрөөдөж явсаар. Зөв цаг гэж байдаг бол тэр цагийг тэсэн ядан хүлээж байна" хэмээсэн байна.
Ч.Цэлмүүн хоёр дахь амьдралаа эхлүүлээд удаагүй байгаа. Хайртай залуугаасаа ажил мэргэжлийн шаардлагаар хол байгаа тэрбээр ирээдүйд үлгэр жишээ ээж болох их мөрөөдөлдөө ийнхүү хөтлөгдөн явна.
эх сурвалж:factnews.mn