Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр … дугаар хороо, Сэлбэ голын
эргээс өчигдөр буюу есдүгээр сарын 15-ны өдөр 40 орчим насны, нүцгэн
эмэгтэй хүний цогцос олдсон талаар өмнө нь бид мэдээлсэн.
Урьдчилсан
шалгалтаар амь хохирогч нь тус дүүрэгт оршин суух хаягтай, 48 настай О
болох нь тогтоогдсон бөгөөд талийгаач эмэгтэйн биед олон тооны шарх
үүсэж, бусдад зодуулсан, хүчирхийлүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал
илэрчээ.
Хэргийн
газраас 40 кадр зураг авч, эд мөрийн баримтаар нэг ширхэг архины шил,
гурван ширхэг шар айрагны лааз, цаасан аяга зэргийг хураан авч, шинжилж
байна. Түүнчлэн дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдийг
эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар албаныхан
мэдээллээ. Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст
шалгаж байна.
Эх сурвалж: www.Dorgio.mn
Google Duplex often encurages people to back up when making reservations on behalf of users, and this is welcome.