Sunday, September 22, 2019

Дуучин Сэрчмаад тоглолтынх нь үеэр маш том гарз тохиолоо


Өглөөний мэнд. Их уйлаад нүд хавдсан байна.
Хангай хаан шиг өмөг түшиг болсон сайхан Аав минь тэнгэрт байгаа ээж дээр минь очлоо. 
Ард түмэндээ амласан амлалт Аавын минь захисан итгэлийн дагуу Баруун бүсийн тулгуур болсон Ховд аймгаас эхэлсэн Аялан тоглолт минь амжилттай 2 удаа заал дүүрэн тоглож өндөрлөсөн.
Баян-Өлгий, Увс аймгийн тоглолт дээр хүндэтгэх шалтгааны улмаас Сэрчмаа нь очиж амжихгүй боллоо.
Сонсогч үзэгчид минь ойлгож хүлээн авахыг хүсэе !
Алтанцэцэг эгч минь Баян-Өлгий аймагт тоглож байгаа байхаа.
9.24 нд Завхан аймгийн төвөөс бидний тоглолт амласан ёсоороо үргэлжилнэ.
Сайн үйлс дэлгэрэх болтугай