Thursday, September 26, 2019

ДУУЧИН Б.АМАРХҮҮГИЙН ХӨРШҮҮД ТҮҮНИЙ ТАЛААР НОЦТОЙ МЭДЭГДЭЛ ХИЙЖЭЭ…


Хойд хөршид эх орныхоо нэрийг мандуулж яваа дуучин Б.Амархүүг авъяастай, соёлтой, сайхан залуу гэж монголчууд дүгнэдэг. Гэтэл тэрбээр амьдрал дээр олны дүгнэж байгаагаас огт өөр гэнэ. Саяхан түүний хөршүүд гомдол гаргажээ.
Хөршүүдийнх нь гомдоллож буйгаар бол Б.Амархүү тун хэцүү залуу гэнэ. Орост шинэ баригдсан орон сууцнуудын хана нь нимгэн тул худалч хүнд хөршийнхөө шивнэж хэлсэн үгийг ч сонсож болохоор аж. Тэрбээр зурагт хөгжмийнхөө дууг дээд цэгт нь хүртэл чангалж хөршүүдээ “чөтгөр” шиг зовоодог аж. Түүнд хөршүүд нь дуу чимээ ядаргаатай байгааг хэлж, бүр гуйж хүртэл үзсэн боловч тэрбээр “Да пошли вы все на х…й” хэмээн хариу барьж даналздаг гэнэ.
Монгол руу хөрвүүлбэл энэ үг “Зайл п-да” гэдэг үгтэй агаар  нэгэн аж. Үүгээр ч барахгүй тэрбээр гэртээ байнга хүмүүс цуглуулж, бөөн шуугиан дэгдээн, найз бүсгүй Ольгатайгаа ойр ойрхон ам мурийдаг болжээ.  Амархүү найз бүсгүйгээ залхуу,  гэрээ цэвэрлэсэнгүй гэх шалтгаанаар буруутган, элдэв үгээр доромжлон хашгирдаг нь хананы цаанаас сонсогддог гэнэ.
Аргаа барж залхсан хөршүүд нь цагдаа дууддаг ч Амархүү гэмгүй царайлж “Би яагаа ч үгүй” хэмээн тас гүрийдэг аж. Цагдааг явангуут тэгэхээс тэгэх гэсэн юм шиг хөгжмөө чанга дээр нь тавьж хөршүүдээсээ “өшөө”-гөө авдаг гэсэн шүү.
эх сурвалж: http://unuudur.mn/
 http://baitag.com/index.php?newsid=230&fbclid=IwAR02GBEOfR3BakOzirdjB6uHtCaOlaNtcsIa0rbIrLRimt2PTu8n338R4t