Ялгуун, Энхжин, Эрхэс, Тэргэл нарын гурван охин, нэг хүү асрамжийн газарт хүн болж бүгд тус тусын замыг хөөнө оддог билээ. Ядуу айлд өргөгдсөн нэг нь хог түүн амьдарч, харин баян айлд өргөгдсөн хүү цорын ганц өв залгамжлагч бол харин асрамжийн газартаа үлдсэн хоёр нь баян, мөнгөтэй эрчүүдийг уургалах башир аргад суралцаж амьдарч явахдаа хувь тавилангийн эрхээр дөрвүүлээ эргэн уулздаг.Тухайн үедээ тэд: "Эрхэс тэнгэрт
Тэргэл саран
Ялгуун сайхнаар
Энхжин мандмой” хэмээх шүлгийг уншиж багадаа уншиж байсан шүлгээрээ бие биенээ олдог тухай гардаг "Зүрхээр наадагч” гэх уран бүтээлийг үзэгчид сайн санаж байгаа биз ээ.
"Зэрлэг цэцэгсийн хүлэмж” гэх дэлгэцийн уран бүтээлээр танигдсан жүжигчин А.Ганчимэг, Д.Ганцэцэг, У.Уранчимэг нарын "Хувьсал” продакшны бүсгүйчүүд энэхүү уран бүтээлийг туурвисан бөгөөд зохиолыг нь А.Ганчимэг бичсэн юм.
Харамсалтай нь энэхүү бүтээл оюуны өмчийг хууль бусаар ашигласан хэргээр шүүхэд дуудагдахад хүрчээ. Тодруулбал, Яруу найрагч Хулганайн Тэргэл энэ конинд миний ах дүүсийн нэрийг зөвшөөрөлгүй ашигласан. Мөн аавын минь бидэнд бичсэн
"Эрхэс тэнгэрт
Тэргэл саран
Ялгуун сайхнаар
Энхжин мандмой” гэх шүлгийг ашигласан учраас оюуны өмчид зөвшөөрөлгүй халдсан хэргээр шүүхэд өгнө хэмээжээ. Энэхүү бүтээл дэлгэцэнд гараад багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд яруу найрагч бүсгүй яагаад тухайн үед энэ асуудлыг сөхөөгүй вэ гэдэг нь анхаарал татаж байна.
mminfo.mn
эх сурвалж:mminfo.mn http://www.bolod.mn