Monday, September 9, 2019

Хөлийн есөн хуруугаа алдсан залууд өнөөдөр хоёр өрөө байр хүлээлгэж өгнө


Дорноговь аймгийн Зүүнбаян дахь цэргийн ангид одоогоос хоёр жилийн өмнө алба хааж байхдаа хөлөө хөлдөөн улмаар хөлийнхөө есөн хурууг тайруулсан Ж.Баярцогтод зориулан эхлүүлсэн хандивын аян амжилттай болж өндөрлөжээ.
Дуучин Э.Энх-Эрдэнийн эхлүүлсэн энэхүү аяны хүрээнд нийтдээ 50,3 сая төгрөг цугларсан бөгөөд Ж.Баярцогтод өнөөдөр оройн 20 цагт хоёр өрөө шинэ байрыг нь хүлээлгэн өгөхөөр болжээ.

Эхнэр болон охины хамтаар амьдардаг байсан тэрээр ийнхүү шинэ байранд гал голомтоо бадраах гэж байна. Байрны түлхүүр гардуулах үйл ажиллагаа оройн 20 цагаас тус аяныг санаачилсан Э.Энх-Эрдэнийн фэйсбүүк хуудаснаас олон нийтэд шууд хүрэх ажээ.







http://mongolnews.club/15587?fbclid=IwAR0nNT2U00MEHiqosqAKOn-3tUia3hsbeMhTY3bEpeB5EkAQPDCPW0RVXrQ