Monday, September 30, 2019

Т.Ананда: Солонгон Аашт Нь Амьдаараа Жишээ Боллоо Шүү


Дуучин Т.Дэлгэрмөрөн түүний гэргий Т.Ананда нар өрх тусгаарлах болсноо өөрсдийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэж, өөр өөрийн байр суурийг илэрхийлээд байна. Дуучин Т.Дэлгэрмөрөн Т.Анандаг өөрийн охин Зөөсийг дарамталдаг байсан төдийгүй нялх биетэй хэрнээ согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг байсан тухай дурдсан нь бий.
Энэ тухай ЭНД дарж сонирхоно уу.
Харин Т.Ананда энэ тухай:
Өнөөдөр хамгийн ихээр хайрлан нандигнаж байсан хүнээрээ голдоо ортол гүтгүүлж, гутаалгаж үзлээ. Бүтэн амьдралаа авч үлдэх гэж Солонгон аашт нь эцсийн мөч хүртлээ тэслээ.
Анх учраад би тэр хүнийг маш ихээр өрөвдөж билээ. Тэр үед архинд живээд амьдрал нь зүгээр л там болсон үхмээр байна гээд явж байлаа.  Олон сайхан ах нартай би өвөөгийн хайраар өссөн учраас зүгээр л энэ хүнд тусалъя гэж гараа сунгасан. Чи үнэхээр надтай амьдармаар байвал архинаас татгалзах хэрэгтэй гээд нэг сар хажууд нь манаж яваад оросоос эмч авч ирж таван жилээр кодлуулсан. Тэр үед амьдралын хэмнэл шоу цэнгээний амьдрал нь өөрчлөгдөж маш их уур уцаартай байдаг байлаа.
Миний өмнөөс архинаас гарсан юм шиг л. Гэхдээ би эцсийг нь үзэхийг хүссэн учраас бүх араншинг нь тэвчдэг байсаан. Төд удалгүй элгээрээ хэвтэж унтаад царай нь харлаад эхэлсэн тэр үед шинжилгээ өгье гэж гуйж түүн барин үзүүлтэл С вирус нь хамгийн дээд түвшинд очсон байлаа. Эмч хэрвээ архи уухаа болиогүй байсан бол шууд шок болох байж гэж билээ” хэмээн бичжээ.
Т.САНТ