Thursday, September 19, 2019
ТАЛИЙГААЧ ШАГАЙТАЙ ХАМТ ЯВСАН ХОЁР ЗАЛУУГИЙН БИЕИЙН БАЙДАЛ САЙЖИРЧ ОСЛЫН ТАЛААР ИЙНХҮҮ АНХ УДААГАА ЯРЬЖЭЭ...
Өчигдөр орон нутгийн замд хурд хэтрүүлсний улмаас ноцтой осол гарч гурван иргэн амиа алдсан гэх хэрэг Тээврийн цагдаагийн хэлтэст бүртгэгджээ.
Нэг хэрэг нь Өмнөговь аймгийн нутагт бүртгэгдсэн бөгөөд амиа алдсан хүмүүсийн дотор "Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай байжээ.
Тэрээр Өмнөговь аймагт болох нэгэн арга хэмжээнд очиж дуулахаар явж байгаад ийнхүү автын ослоор амиа алдав. Түүний сууж явсан машин хоёр тэмээ мөргөснөөс болж онхолдсон гэдгийг эх сурвалж хэллээ.
Өнөө өглөө найзууд нь талийгаачийн шарилыг авчрахаар Өмнөговь аймаг руу явжээ.
Тиймээс орон нутгийн замд явахдаа, орой үдшийн цагаар хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй явахыг ТЦА-наас анхааруулж байна.
О.Гэрэл
эх сурвалж: Оллоо.mn
http://mergen-tools.com/index.php?newsid=1702