Учир нь түүний сууж явсан автомашин Өмнөговь-Улаанбаатар хотын чиглэлд зорчиж яваад автозам дээр тэмээ мөргөж, осолдсон. Тус ослын улмаас дуучин А.Мөнгөншагай амиа алдаж, хамт зорчиж явсан хоёр иргэн хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн тухай албан бус мэдээлэл байна.
Тээврийн цагдаагийн албаны дуудлага мэдээллийн төвд өчигдөр зам тээврийн ослоор гурван ч иргэн амь насаа алдсан гэх мэдээлэл ирсэн байна. Үүний хоёр нь орон нутагт мотоциклын ослоос амь эрсэдсэн гэлээ. Иймд иргэдийг орон нутгийн замд явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж байж гарах, хурд хэтрүүлэхгүй байх, ядарсан нойрмоглосон үедээ жолоо барихгүй байхыг анхааруулж байна.
Тэгвэл түүний эхнэр өөрийн сошиал хуудсаараа дамжуулж Ханьдаа бид гурав нь хайртай . Бурханы орондоо тайван нойрсдоо. Амьдралын утга учир минь байсан юм шүү. Хоёр үр нь яахын бэ ханиа эргээд ирээч дээ хэмээжээ






