Дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн нүүр хуудсандаа эхнэр Х.Анандагийнхаа тухай бичвэр оруулсан нь олон нийтийн анхаарлыг татаад буй. Тэрбээр:
Солонгон аашт өнөөдөр өөртөө тохиолдсон амьдралаа хэн ч уншсан бухимдахаар бичиж илэрхийлжээ. Тийм ээ би түүнд гар хүрсээн. Би тэр үйлдэлдээ эмзэглэнэ ээ, хүн болсон хойно.
Гэхдээ таны уншсан сэдэв миний амьдралд ийнхүү өрнөсөн билээ. Анандаа надаас 11 дүү. Тэр нас залуу ч мундаг ухаантай эмэгтэй. Харамсалтай нь ааш авир, араншин бол үнэндээ намайг аав нь юм шиг л уурлуулдаг байлаа. Ананда ээжтэйгээ өссөн эцгийн хайр үзээгүй болоод тэр үү эр хүнийг хүн чинээ үздэггүй нэгэн байсан ч хайртай ах нартаа хамгийн сайн дүү нь. Харин тэд надад тохиолддог яршигтай авирыг нь даанч мэдэхгүй л дээ.
Бид хоёр ээжийнх нь баярын үйл ажилгаан дээр танилцаж хоёр биенээ олж харцгаасан юм. Нэг өдөр Ананда гэртээ урьж хоолоор дайлан тэндээсээ шууд live хийж олонд түгээдэг нэвтрүүлэгтээ оролцуулснаар бидний өнөөдрийн амьдрал эхэлсэн юм.
Үнэхээр хөөрхөн, сайхан бүсгүйтэй таарсан, би амьдралаа эхнээс нь эхэлье гэж бодон хэлсэн бүхнийг нь биелүүлсээн. Тэр надаас тархиа кодлуулахыг хүссэн би ч хэлснээр нь таван жилээр тархиа кодлууллаа. Оросын буриадын эмч, зөвлөх эмчийн хамтаар Анандагаар батлан даалт хийлгэж би гэдэг үхэх гэж байсан амьтан ингэж амьдралаа өөрчилсөн юм.
Өнчирж үлдсэн охин бид хоёр дээр ирсэн Анандадаа бид хоёр байдгаа зориулж, амьдрал хөгжилтэй болж ирсээн. Эмч нар бидэнд нэг л зүйлийг захисан нь “хэзээч тархиндаа код хийлгэсэн хүний хажууд архи хэргэлж болохгүй” гэсэн хатуу сануулга өгсөөн. Гэвч Ананда минь тэгээгүй ээ. Би ойлгодог байлаа залуу хүн хэмээн өөртэйгөө зүйрлэжээ. /Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу / гэхчлэн бичсэн юм.
Үүний хариуд түүний эхнэр Х.Ананда “Эрийн жудаг байгаа бол эхлээд нүүрээ харж уулзчихаад арьсаа хамгаал. …Үрээ төрүүлэхээс өмнө хоёр ч удаа чамд зодуулж эмнэлэгт хэвтсэн. Нялх биетэй байхдаа хэдэн ч удаа гарын шүүс болов. Эцэст нь нүдний хагалгаанд орсны маргааш хүний нутагт “Зулбасгаа аваад зайл ” гэснийг өдий болтол гэрийнхэндээ ч хэлээгүй.
Би ам нээхэд чиний нүүрэн дэх баг юу ч үгүй хуулрахыг санаарай. …Юу хэрэглэж арчаагүйтдэг байсныг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Цагдаагийн байгууллага иргэнээ хамгаалах нь тодорхой ” гэж бичжээ.
Х.Ананда Т.Дэлгэрмөрөнгийн сэтгэгдэлд дахин хариу бичсэнийг ЭНД дарж уншина уу.
Сүүлийн үед олны танил эрхмүүд сошиал сүлжээнд хэт хувийн амьдралаа дэлгэх болсны нэг жишээ энэ юм. Дуучин Т.Дэлгэрмөрөн, Х.Ананда нарын хувийн постоос үүдэж, тэд хүчирхийлэл дунд амьдардаг уу. Архины хамааралтай юу гэхчлэн олон асуулт сошиал сүлжээнд өрнөөд байна.
Г.ҮҮЛТ