Thursday, September 5, 2019
Эмэгтэй хүн мөн гэж нотолсон ч хүмүүс итгэсэнгүй
-Эмэгтэй.
-Үгүй ээ, эрэгтэй. Ийм нэгэн маргаан БНХАУ-д болсон хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийн хооронд болжээ. Тэмцээний 400 метрийн зайд түрүүлсэн Ляо Мэньсю, мөнгөн медаль авсан Тун Цзенхуань нарын хүйсэнд эргэлзсэн нь тэр.
1Тэд энэ жил буухиа 4х4 метрийн уралдаанд мөн түрүүлсэн. Тэр үеэс л хүмүүсийн дунд ийм хар төрсөн гэнэ. “Ямар ч эмэгтэйлэг шинжгүй” гэж гайхсан хөгжөөн дэмжигчид төдийгүй өрсөлдөгчид нь Хятадын хөнгөн атлетикийн холбоонд гомдол гаргажээ. Үүний дагуу тус холбооныхон шинжлээд дээрх хоёр тамирчин эмэгтэй болохыг нь баталсан юм.
1Тэгсэн ч хүмүүс тэднийг эмэгтэй гэдэгт итгэсэнгүй. “Эрэгтэйлэг” хоёр тамирчин доорх ярилцлагыг өгсний дараа хүмүүсийн тэднийг эрэгтэй гэж хардах хүмүүсийн тоо улам нэмэгджээ.
1Хятадын хөгжөөн дэмжигчдэд хоёр таамаг бий. Нэг нь дээрх хоёр тамирчин дааврын бэлдмэл их хэмжээгээр хэрэглэсэн. Нөгөө нь генетикийн өөрчлөлттэй гэх таамаг юм.
1Спортын ертөнцөд ийм тохиолдол анхных биш. Өмнөд Африкийн тамирчин Кастер Семеняг өдгөө ч эрэгтэй гэж хардах хүн олон. Швейцарийн шүүхээс түүний тестостерон дааврын түвшин хэт их байгааг тогтоосон юм.
http://medeemn.info/10290?fbclid=IwAR0PzrXxtmaaUNS5vdv6MtAguPYmIC5na9PKhh5FNmIuF9labvHk9pK_7Eg