Нийтийн дууны нэгэн үеийнхэн, нэг ангийнхан, найзууд гэж МУСТА Энхболдын Чулуунчимэг, Баярын Болд, Х.Мөнгөнцэцэг гурвыг нэрлэдэг байсан. Харин дотно найз нөхөд гэж явсан нөхдийн зам салж, тус тусын замаа хөөгөөд удлаа.
СУИС-ийн хоёрдугаар курсын оюутан Энхболдын Чулуунчимэг Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Одын уран бүтээлийн тоглолт дээр Т.Баясгалангийн алдартай дуу болох "Зөвхөн чамдаа” дууг дуулан гарч ирснээр олны анхааралд шууд орсон. Оюутан ахуйдаа цомгоо гаргаж, олны танил болсон бүсгүй Баярын Болд гэдэг залуутай гэрлэж, хамтдаа дуулах болсноор залуу хосыг Жавхлан, Баясгалантай, цаашлаад насаараа ханилсан Вандан, Дуламсүрэнтэй зүйрлэдэг байлаа. Хамтдаа охиноо тэвэрч, олон тоглолт, олон цомгийн ард хосуудын амьдралын зам салсан тухай яриа гардаг ч хүмүүс итгэдэггүй байлаа. Харамсалтай нь энэ үнэн болж, Баярын Болд дахин хүүтэй болсон. Хамгийн хачирхалтай нь Болдын хоёр дахь ханиар гэр бүлийн найз болох Мөнгөнцэцэг тодорч, хүүгээ хамтдаа өсгөж байгаа. Э.Чулуунчимэгтэй хамтран дуулж, ардын дууны "Хүндэтгэл үргэлжлэл” тоглолтоо хийж, хэд хэдэн дуу хамт дуулсан Х.Мөнгөнцэцэг ийм алхам хийсэн нь их л зоригтой үйлдэл. Хамт амьдарч байгаагаа хосууд хоёр жил олноос нуусан. Харин энэ оны 1 дүгээр сарын 17-ндБолд, Мөнгөнцэцэг хоёр "Амьдрал” нэртэй анхны тоглолтоо хийсэн юм. Энэ тоглолтоороо Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр хамтын амьдрал, хайр сэтгэлээ зарласан. Ингэхдээ нэг сая төгрөгийн 10 азтан шалгаруулна гэж зарлаж, энэ мөнгөө ч өгсөн гэдэг. Дараа нь анх товлосон нэг өдрийн тоглолтын тасалбар дуусч, үзэгчдийн хүсэлтээр 19-нд дахин нэг өдөр тоглохоор боллоо гэж зарласан ч тэр тоглолт цуцлагдсан юм.
Харин дуучин Э.Чулуунчимэг "Бүсгүй ертөнц" тоглолтоо хоёрдугаар сарын 22-нд "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд болсон. 24-нд орон нутгаар тоглож, явсан газар бүртээ 2-3 удаа тоглолт, театрын танхимыг дүүргэж байгаа тухай мэдээ түгж байлаа. Энэ үеэр дуучин Болд хөл хүнд Х.Мөнгөнцэцэгийг дагуулан орон нутгаар явсан ч экс нэрийнхээ олон дагагч, нэр сүрэнд эрхгүй дарагдаж байлаа. Дуучин Э.Чулуунчимэгийн Өвөрхангайд тоглох өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар театрт нь иргэдтэй уулзах үе таарч, тоглолтынх нь цагууд ухарч 23 цагийн үед Э.Чулуунчимэг тогложээ. Гэтэл дуучин Б.Болдын менежер, театрын ажилтан руу утасдаж "Чулуунчимэгийг тийм шөнө орой тоглуулдаг нь яаж байгаа юм бэ. Театрын зохион байгуулалтанд таарч байгаа юм уу” гэж загнасан гэнэ. Дуучин Болд, Мөнгөнцэцэгийн орон нутгийн тоглолт Чулуунчимэгээс хоёр өдрийн урд болсон ч хүмүүс сайн үзээгүй нь Б.Болдыг бухимдуулсан бололтой. Хоёр дахь хүүхдээ тээж яваа дуучин Х.Мөнгөнцэцэг өвлийн хүйтэнд хөдөө орон нутгаар явж тоглох амаргүй л байсан байх. Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр цагаан сараар Солонгос улсад тоглохоор Монгол таунд очсон ч төдийлөн амжилт олоогүй. Харин ч хүүхэд нь нялх, бас давхар биетэй Х.Мөнгөнцэцэгийн хөдөө гадаагүй дагуулан явж, ядрааж байна. Дуучин Болд мөнгөнд ийм дуртай дуучин уу гэж харсан хүмүүс шүүмжилж байлаа.
Дуучин Э.Чулуунчимэг үе тэнгийнхээ дуучин Найдандорж, Чинбаяр, А.Түмэн-Өлзий нартай хамтран дуулж, УГЖ Одмааг орхисонгүй. Мөн казак дуучин Бердибектэй хослон дуулсан нь хит боллоо. Харин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр удаах хүүхдээ хүлээж нам гүм байх боллоо.
эх сурвалж:http://tovchoo.mn