Thursday, October 3, 2019

Т.Дэлгэрмөрөн: Анандаа хөхүүл байж ууж идэж уурлаж бухимддаг байсан….. Гэсэн ч би хүссэнээр л хийдэг байлаа. Сүүлдээ тэвчээр алдарсан



“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн талаар таагүй мэдээллийг түүний эхнэр Х.Ананда өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Тэрээр Т.Дэлгэрмөрөн нь хэрцгийгээр эхнэрээ үргэлж зодож, дарамталж, гутаан доромжилж, хэвлий дэх үрээ хүртэл зулбуулж байсан. Мөн шоу цэнгээний амьдрал нь өөрчлөгдөж маш их уур уцаартай байдаг болсон. Миний өмнөөс архинаас гарсан юм шиг. Гэхдээ би эцсийг нь үзэхийг хүссэн учраас бүх араншинг нь тэвчдэг байсаан. Төрсний дараа энэнээс ч аймшигт амьдрал эхэлсэндээ. 14 хонолгүй надаас хоол цай нэхнэ. Байнга үгэлж яншина.
Нэг сар гарантай байхдаа Вип сургалт долоон өнгийн эвентээ хийж эхэлсэн дээ тэрнээс зайтай л байвал чих амар тайван байдлыг мэдэрдсэн. Уг нь би чинь одоо ч гэсэн таван сар гарантай нялх биетэй хүн шүү дээ. Одооноос улам илүү Солонгорч үр хүүхдийнхээ өмнө нүдэндээ нулимсгүй амьдарна аа” хэмээн бичжээ.

image1Харин Т.Дэлгэрмөрөн энэ талаар мөн мэдээлэл бичсэн байна. Тэрээр “Солонгон аашт өнөөдөр өөртөө тохиолдсон амьдралаа хэн ч уншсан бухимдахаар бичиж илэрхийлжээ.Тийм ээ би түүнд гар хүрсэн.Би тэр үйлдэлдээ эмзэглэнэ ээ хүн болсон хойно.Гэхдээ таны уншсан сэдэв миний амьдралд ийнхүү өрнөсөн билээ.Анандаа надаас 11 дүү тэр нас залуу ч мундаг ухаантай эмэгтэй. Харамсалтай нь авир ааш,араншин бол үнэндээ намайг аав нь юм шиг л уурлуулдаг байлаа.
Үнэхээр хөөрхөн сайхан бүсгүйтэй таарсан би амьдралаа эхнээс нь эхэлье гэж бодон хэлсэн бүхнийг нь биелүүлсэн. Тэр надаас тархиа кодлуулахыг хүссэн би ч хэлснээр нь таван жилээр тархиа кодлууллаа. Оросын буриадын эмч зөвлөх эмчийн хамтаар Анандагаар батлан даалт хийлгэж би гэдэг үхэх гэж байсан амьтан ингэж амьдралаа өөрчилсөн юм. Өнчирж үлдсэн охин бид хоёр дээр ирсэн Анандадаа бид хоёр байдгаа зориулж амьдрал хөгжилтэй болж ирсэн. Эмч нар бидэнд нэг л зүйлийг захисан нь “хэзээч тархиндаа код хийлгэсэн хүний хажууд архи хэрэглэж болохгүй”гэсэн хатуу сануулга өгсөөн. Гэвч Ананда минь тэгээгүйгээ. Би ойлгодог байлаа залуу хүн хэмээн өөртэйгөө зүйрлэж. Харамсалтай нь энэ согтолт шогтолт хэрээсээ хэтэрч нэг л өдөр “чи үхсэн эхнэрээ хошногодсоор байгаад алсан биз дээ”хэмээн хэлсэн өгүүлбэрээр хорсол зэвүүцлийн гал дүрэлзсэн юм. Ананда охиныхоо нөхрийн гэрт амьдардаг байлаа .Би сүүлд мэдсэн дээ хөөрхөн охинтойг нь.
Хөөрхөн охинтой боллоо хамгийн гол нь Зөөсий бөөн баяр. Харамсалтай нь Анандаа хөхүүл байж ууж идэж уурлаж бухимддаг байсан. Сүүлдээ би энэ хүн зүгээр биш хэмээн боддог болсон юм. Би бол сайн аав сайн хүү сайхан сэтгэлтэй хүн байсныг хоолны нэвтрүүлэгч байсан хүүхэн Солонгон аашт болон хувирсныг харцгаана биз. Би өөрөө дуусгасан юм. Та нарт би буруу ч би өөртөө үрдээ зөв зүйл хийсэн аав .Харамсахгүй би” гэжээ.






http://www.paparatsi.club/21704?fbclid=IwAR26iJYwSPY9uVeLhlgDjjUu2zdV0Cag_Wb-a4NhsWZWtPBbK4sjgYp9Xc4