Улс төрд хөл тавих гэсэн биш түмэн булайгаа дуудуулж буй дуучин Нарад дахиад л нэг "шүдний өвчин” нэмэгдлээ. Сонгуулийн сурталчилгаагаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан хийж буй тэрбээр өрх толгойлсон эмэгтэйчүүдийн төлөө зүтгэхээ амлаад байгаа. Долоон сартай жирэмсэн байхдаа найз залуугаасаа салсан гэж уйлан хайлан ярьсан дуучин бүсгүй дөнгөж нярайлаад "Хүүтэй боллоо” гэж мессеж бичээд ч экс хайртыгаа эргүүлж авчирч чадаагүй гэдэг.
Харин одоо бол тиймэрхүү залуугийн хажууд амьдарч, харцаар нь хөдөлж яваагүйдээ баярладаг дуучин бүсгүйн фэнүүд нь ихэвчлэн өөртэй нь ижил өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг юм билээ. Тэгвэл өнөөдөр түүний цахим хуудсанд нэгэн эмэгтэй өөрийнх нь амьдралд гай тарьж, үр хүүхдийг нь өнчрүүлсэн дуучин Нарагийн тухай мэдээлэл тавьжээ.
Түүний бичсэнээр бол, дуучин бүсгүй төрсөн дүүтэйгээ нийлж нөхрийг нь өдөр шөнөгүй эргүүлсээр байгаад салгаж дөнгөсөн аж. Жирэмсэн байхдаа нөхөртөө хаягдсан түүний хувьд өдгөө өрх толгойлсон ээжүүдийн нэрээр түрий барьж яваа дуучин Нарад тун их гомдолтой явдгаа дуулгалаа. Харин дуучин хүүхний дүү гэх М.Болортуяа нь нэг хэсэг Англи залуутай суусан гэлцдэг ч, эрлийз хүүхдээсээ өөрийг харуулаагүй удсан билээ.
ЭХ СУРВАЛЖ: http://inder.mn