Friday, October 4, 2019

Энэ зургийг хараад би өөрийгөө ч таниагүй


“Энэ зургийг хараад би өөрийгөө ч таниагүй. Гэхдээ энэ бол би. Яг үнэнийг хэлэхэд миний хувьд бараг 7 жил гудамжинд архи ууж, орц, траншейнд хүртэл хонож явсан. Тэр үед ээжийгээ алдсан, сэтгэл санаагаар гутарсан, ер нь л бүхэлдээ хар бараан он жилүүдийг туулсан.
Нэг түүхийг тод санадаг юм аа. Цагаан сараар орцонд ганцаараа хэвтэж байлаа. Тэгээд “Гэр бүлээрээ баярлаж байгаа хүмүүс ямар сайхан юм бэ?” гээд бодож суутал нэг залуу хаалга онгойлгоод “Миний хөгшөөн, сайхан битүүлээрэй” гээд тавагтай бууз, сүүтэй цайгаар дайлж, намайг хүн ёсоор хүндэлж харьцаж билээ.
Би тэр залууд маш их баярласан. Нэрийг нь мэдэхгүй ч би жил бүрийн битүүнээр тэр залууг санадаг юм. Харин одоо би архины хамааралтай, амьдралд хөл алдсан хүмүүсийг халамжилж, үйлчлэх ажил хийдэг. Бас би эхнэртээ их баярладаг. Намайг хэн ч биш байхаас минь өдий зэрэгт хүртэл хажууд байсан хүн. Одоо бид хоёр хүүхэдтэй, элэг бүтэн амьдарч байна. Амьдрах сайхан шүү. “
Булгаа өглөө бүр “Бусдыг тэнхрүүлэгч нь өөрөө тэнхэрдэг гэж” 930 шоу руу мессеж бичдэг. Өөрийгөө ялсан, нийгмийн өвчтэй хэсгийг эмчилж яваа залуу чамд олон хүний өмнөөс талархаж, цаашдийн бүхий л ажилд нь амжилт хүсье! Чи шүү.