Thursday, October 10, 2019

АНХМАА :НАВЧАА ЭГЧ БИД ХОЁР НЭГ НӨХРИЙН ХОЁР ЭХНЭР ГЭЖ САНААНДГҮЙ

“Гамбир” хэмээх содон нэртэй нэвтрүүлэг нэг хэсэг олны анхаарлыг их л татаж байсан. Улс
төрч голдуу хүмүүсийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулдаг ч тэднээс айж эмээлгүй зоригтой ширүүн асуулт тавьдагт нь үзэгч олон их л ам сайтай байсан. Гэтэл хөтлөгч залуу тэр бяцхан магтаалд бялуурч, их л биеэ тоосон бололтой. Өнгөрсөн шөнө нэгэн шөнийн клубт хүмүүстэй маргалдаж, зодоон хийж цагдаа сэргийлэх болоод авсан байна. Үйл явдлыг харж байсан эх сурвалжийн хэлж байгаагаар хөтлөгч залууг төрсөн өдрөө тэмдэглэн наргиж суухад нь хажуу талын ширээнд байсан залуусын нэг нь “Чи муу нөгөө хүний дургүй хүргэсэн банди мөн үү, зурагтнаас гархаараа ямар байдгийг чинь үзий…” гэхчлэн хэл амаар доромжилож эхэлсэн гэнэ. Гэтэл мань эр ямар ч үг хэлэлгүй шууд цохиж авсанаар олныг хамарсан зодоон эхэлжээ. Улмаар тус клубын эд хогшлыг багагүй сүйтгэж, үйл ажиллагааг нь бүр зогсооход хүргэсэн байна. Тэнд байсан хүмүүс хөтлөгч залууг эхэндээ таниагүй ч дараа нь мэдээд “Хэрүүлч шигээ ямар зодоонч бүдүүлэг амьтан бэ” хэмээн толгой сэгсэрч байсан гэнэ. Энэ бол манай залууст байдаг нийтлэг дутагдал. Хийсэн ажил нь олонд таашаагдаад эхэлхээр биеэ тоож, хөндлөнгийн хүний хоёр үг даах чадваргүй болж буруу сэхдэгийн тод жишээ энэ юм. Мөн түүнийг учир мэдэх хүмүүс 2012 оны сонгуулиар одоогийн БШУЯ-ны сайд Лу.Гантөмөрийн талд ажиллаж өрсөлдөгч “Хас”-ын Ч.Ганхуягаас талхны үнэ асуун албаар фактлуулсан. Тэгээд үүнийхээ шанд боловсролын яаманд ажилд орсон гэж ч ярьдаг. Ямартай ч арын хаалгаар өгсөж яваа залуу сэтгүүлч өчигдөр аавын хаалга татаж ч болох хэрэг мандуулсан бололтой.ЭХ СУРВАЛЖ: https://paparatsi.mn


http://mongolnews.club/16772?fbclid=IwAR32RdMDWoLb99B5cFMoSq7dA94u13Urc4W7wBLzh5a1JucBcNNmidgbCIs