Маск продакшны чимэг цовоо сэргэлэн дуу, адтай инээдтэй бүсгүй Ш.Жавхлангийн анхын амраг нь жүжигчин Н.Ялалт гэдгийг уншигчид мэднэ. Н.Ялалттай амьдарч байхдаа 2003 онд ганц хүүтэй болсон байдаг. Түүнээс хойш олон жил ганц бие ээжийн замналаар явсан тэр одоогоос 3 жилийн өмнө нэгэн залуутай амрагийн харьцаатай болж олон нийтэд мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл саяхан Ш.Жавхлан жирэмсэлсэн нь харамсалтай нь савны гадуурх жирэмслэлт болсон байна. Учир иймээс жавхаалаг бүсгүй маань Нийслэлийн Өргөө Амаржих Газарт хяналтанд орон явж байгаа юм байна. Хэрвээ үр дамжуулах хоолой урагдаж цус алдалт нэгэнт эхэлсэн бол яаралтай мэс ажилбар хийхээс өөр арга байхгүй аж. Үр дамжуулах хоолой урагдаагүй тохиолдолд эмч нарийн хяналтан дор өвчтнийг ажиглан хүлээж болно. Зарим тохиолдолд үр хөврөл томорч, өөрөө амьгүйдийн эхийн биеэс зулбан гадагшлах магадлалтай байдаг аж. Түмний хайртай жүжигчиндээ эрүүл энхийг хүсье.