Monday, October 7, 2019

МЯНГААГИЙН НЯЛХ АМРАГ НАМУУНАА АЙЛЫН ГАЛ ТОГООНД ХҮНИЙ НӨХӨРТЭЙ ЗАВХАРСНЫГ ЭХНЭР НЬ ИЛ БОЛГОЖЭЭ.


Алтны магнат” Ц.Мянганбаярын амраг гэгдэж, залуу нас, гоо үзэсгэлэнгээрээ түүнийг гоёж явсан мисс Намуунаа миссүүдийн эрлэгээс дутуугүй залуучуудыг сольдог нэгэн. Мянгаагаас машин бэлгэнд авч байсан Намуунаа дөнгөж хорь шүргэж яваа ч, эрчүүдийг бээлий шигээ сольдог нь тиймхэн. Тэрбээр нэг хүүтэй бөгөөд "магнат”-ын хүүхэд гэдэг ч, үнэн хэрэгтээ нэгэн бизнесмэн залуугийн хүү гэнэ билээ.Тэгвэл тэрбээр хамгийн сүүлд 4 хүүхэдтэй залуугийн гэр үймүүлсэн гэх дуулианд холбогдоод байна. Тэр залуугийнх нь эхнэр амаржаад удаагүй байтал, эзгүй хойгуур нь гэрт нь очин, галын өрөөнд нь зургаа авхуулж,   нөхөртэй нь амрагласан гэх баримтууд олонд хүрсэн. Тэдгээр баримтуудыг дэлгэсэн бүсгүй элэг бүтэн амьдралыг хүсч байгаагаа сошиал сайтуудаар дамжуулан Намуунаад хэлсэн байгаа. Мөн тэрбээр Намуунаад хандан "Гэрт минь гал голомтон дээр минь гишгэж зургаа авхуулж, гэрт минь ирж заваарч, нөхрийн минь алтан гинжийг хүртэл заруулсныг  бүгдийг нь мэднэ. Залуу хүн байж ажил хөдөлмөр хийж амьдар”  гэж бичжээ.Дашрамд өгүүлэхэд, Мянгаагийн өрөөсөн дугуй болтлоо олон хүнтэй  нэр холбогдсон Намуунаа Топ модель Д.Пүрэвсүрэнтэй тун төсөөтэй гэдэг. Тэгвэл  саяхан нэгэн үйл ажиллагаанд олны өмнө гараад байдаггүй  нууцлаг залуутай ирж дуранд өртсөн байна. Тэд хамтдаа хөтлөлцөн ирсэн  ч нандин үерхэлээ ихэд нууцалж байгаа бололтой. Залуу нь тас хар шил зүүж, цамцныхаа малгайг  өмссөн чигээрээ гарч харагдсан. Ямартай ч Намуунаа дахин шинэ найз залуутай болсноо олноос нууцалж явна.
https://www.grandnews.mn




http://mergen-tools.com/index.php?newsid=1785&fbclid=IwAR1TezDL6A2SUoXJfo7ZZsD_FALrkFBG42YCXHLiyyobQVPgRtjx8Cqgi5E