Sunday, October 6, 2019

АЖ Ш. ЧИМИДЦЭЕЭ: ЭМНЭЛГИЙНХНИЙГ НИЛЭЭД САНДАРГАЖ БУЙ ТАЛААР ЭХ СУРВАЛЖ ИЙНХҮҮ МЭДЭЭЛЖ БАЙНА..


Ш.Чимэдцэеэ тайзны ард зуу татаж байна гэх нь байсгээд л чих дэлсэх болсон.
Сүүлдээ Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд архины эмчилгээ хийлгэх боллоо ч гэх болсон. Урлагийн нэртэй төртэй хүний амьдрал олны хүндлэл дунд өрнөдөг болохоор гэж учирлах шүтэн бишрэгчид ч цөөнгүй байсан. Гэхдээ л үнэхээр ганц хүү нь ээжийгээ сэвхийтэл өргөөд, амьтан хүний нүднээс айж жийрхсэн байдалтай ирдэг гэх эмнэлгийнхний үг үнэнийг баталж байв. Ямартаа ч гадаад дотоод хаана ч хүндлэгдсэн уртын дуучинд сархад хүртэх шалтаг яалт ч үгүй амьдралд нь байсан бололтой. Сүүлийн үед түүнийг нөхрөөсөө тусдаа амьдрах болсон тухай шивэр авир хийх болсон. Даарин дээр давс гэгчээр саяхан Ш.Чимэдцэеэ гаазан плитка нь дэлбэрсний улмаас нүүрэндээ гэмтэл авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Урлагийн хүний хувьд гоо сайхандаа үлэмж хохирол амссан тэрээр ихэд сэтгэлээр унажээ. Тиймээс болж өгвөл бор дарсаар сэтгэлээ тайтгаруулчих санаатай эмнэлгийнхнийг чамгүй сандаргаж буй гэнэ.
Эх сурвалж: "Монголын нэг өдөр”






http://mergen-tools.com/index.php?newsid=1777&fbclid=IwAR33ZOGO2QMqudFD3kFCd4dguiwj_l7ue2PdLbMIBpL2YZaQrtgh3_-E2Ik