Monday, October 7, 2019

ШУУРХАЙ: ӨДИЙ НАСАЛТЛАА НӨХӨРТ ГАРААГҮЙ ДУУЧИН НАРАН ЛЕСБИ ГЭДГЭЭ ЗАРАЛЖЭЭ…

Хүн бүхэн ярьдаг. Хэвлэл бүр бичдэг. 35 насандаа анхны хайртайгаа учирсан Наран
лесби мөн юм уу, биш юм уу гэх бодол төрж байна л даа?
-Би эцэс сүүлд нь өөрийгөө лесби ч юм уу гэж боддог болсон ш дээ. Ядаж байхад бүх найз минь нөхрөөсөө салчихсан, хатуу хөтүүг үзэж яваа дайчин бүсгүйчүүд. Манай найзууд тоглоод “Чи худлаагаасаа ч гэсэн эр хар хүмүүстэй яваад сенсаац дэгдээгээч ээ” гэдэг. Заримдаа онцгой сайхан хүүхэн таарвал ширтээд л, яг л би лесби юм шиг сэтгэгдэл төрөхөд өөрийгөө сонсохоор арай биш ээ. Хүүхнүүд хүүхнүүдээ илүү их сонжиж хардаг юм байна л даа.
Тэгээд гайхалтай хайртай учирсан хүн чинь 100 хувь лесби биш гэдгээ ойлгосон. Намайг эршүүд бүдүүн дуутай болохоор ганц хоёр лесби эргүүлж л байсан. Зүгээр ш дээ. Хүн л юм чинь. Би тэрэнд огт эмзэглэдэггүй. Хятадад хүртэл лесби, гомочууд хар мянгаараа. Заримдаа өөрсдийгөө өөр ертөнцийнхөн гээд бодчихсон гомо нар өрөвдмөөр ч юм шиг. Лесбичүүд ч өрөвдмөөр. Би тэдэнтэй нийлэхээс айдаггүй. Монголд саяхан болсон ижил хүйстнүүдийн арга хэмжээнд би дуулж өгсөн. Тэнд том хүмүүс ирж илтгэл унших зэргээр нэлээд том арга хэмжээ болсон шүү.

Надаас “Та ер нь энэ талаар юу гэж боддог вэ” гэхэд нь би “Хүн эрх чөлөөгөө мэдэрч, өөрийгөө эрх чөлөөтэй байлгаж чадах юм бол оюун санаа нь бусдын эрх чөлөөг ойлгож, бусдад эрх чөлөөг олгож чадна” гэсэн ганцхан өгүүлбэр хэлсэн. Өнөөдрийн энэ хуурамч албан тушаал, мөнгө төгрөг гэдэг чинь хоосон. Мөнхийн юм гэж юу ч байхгүй. Өөрсдийгөө хоосон ертөнцөд аваачих ямар хэрэг байна аа.
эх сурвалж: http://www.bolod.mn




https://mongoliax.com/223?fbclid=IwAR2BCFFeu1omT-0WtA6_6deqSOrexayt7wcxtow2Kmfyg3gs7q4iiIjpjwg