Tuesday, October 1, 2019

Осоржаамаа VS Задгай цагаан нулимс


Осоржаамаа VS Задгай цагаан нулимс
Бор зүрхээрээ борви бохис хийлгүй Алтан тэвшийн хонхорт зүтгэх Осоржаамаа хүү. Тэрбээр орой бүр лайвдана. Түүний лайвыг Осоржаамиди гэж нэрлэж болно. Осоржаамаа лайвдана. Жаахан мөнгө олно.
Хаана байсан бэ хэмээн хашхирч хамар хашаанаас даван хаана хийсэн бэ хэмээн хамаг эд хогшилыг нь онгичиж, дарамтлуулах бас зодуулах амар биш аймаар. Осоржаамаа шорлог зарвал мэргэжилийн хяналтыхан ирнэ. Хаана байсан бэ хэмээн хашхирч хаашаа ч зугтахгүй шүү гэж анхааруулж хармаагаа тосох нь арван ембүү харахаараа алгаа тосдог аавуудаа, хорин ембүү харахаараа хормойгоо тосдог ээжүүдээ гэдэг дуу санагдуулах нь бөөн дарамт бас айдс хүйдэс.
Осоржаамаа алжаалаа тайлахаараа тосонцэнгэлд умбаж байтал хаана байсан бэ хэмээн хашхирч хаалга үүд балбан нэг өдөр хаан байх ямар байна вэ хэмээн цагдаа, зураглаач, сэтгүүлч гурав атаархангуй асуух нь папарацид өртөн од мэт санагдана. Лайвын замаар бас бэлгийн замаар 6 ди хөмсөгтэй болсон. Бэлгийн замаар сормуусны хими хийлгэсэн. Манайхан нэг л амьдрах хорвоо шдээ. Хүн өөртөө л таалагдаж байвал яадын. Тийн бэлгийн замаар давхраа оёулсан.
Осоржаамаа машин унавал хаана байсан бэ хэмээн шүгэл дуугарч зам дээр хаана байхгүй шүү гэж торгоно. Осоржаамаа өгзөг Баярматай гүүрэн доор лайвдах гэж байтал хаана байсан бэ хэмээн хашхирч цагдаа, зураглаач, сэтгүүлч гурав лайвдана.
Осоржаамаад Сити их сургууль 4 жил үнэгүй суралцах эрхийн бичиг өгсөн боловч хаана байсан бэ хэмээн хашхирч хаан болохын тулд дахиад 4 жил хүлээ гэсэн байдаг. Осоржаамаад ном унших хувь ийнхүү дутав. Хаана байсан бэ Ганданд номын дуу сонсож байсан. Осоржаамаа дөчийн бидон, айрагны аяга, тэмдэглэлийн дэвтэр, цагаан сарын тавагны идээ, утас, бугуйн цаг, бурхан бэлгэнд авахыг горидовч хаана байсан бэ хэмээн хашхирч Улаанбаатарынх гэхээр нүүр буруулан одно. Осоржаамаа хөлдөж үхэхгүйн тулд гал түлэн дулаацахаар хаана байсан бэ хэмээн хашхирч хаан гэр хороололд амьдардаггүй гэж айдас хүйдэс хуруулна. Осоржаамаагийн лайваас нүүрс үнэртдэггүй. Осоржаамаад Байгалийн түүхийн музейг Готов нь авна уу эсвэл Шадав нь авч нураана уу түү ч падлий үгүй. Харин Далай багшийн хамараас цус гоожсон гэвэл өр зүрх эмтрэн үрэгдэнэ.
Осоржаамаа Чингисхаантай уулзсан бас лайвдсан. Хаана байсан бэ харамсалтай нь хаан биш байсан. Осоржаамаа Чингис хаан ирнэ гэдэгт итгэдэг бас хүлээдэг. Чингис хаан ирж шодрогос, шодрогос нийгэмийг цэвэрлэж шударга ёс, шударга нийгэм ирнэ гэдэг найдвар тээдэг.
Осоржаамаагийн нулимсны хажууд хэвлэл мэдээллийн шантаажлагчдын нулимс юу вэ юу вэ юу вэ
Осоржаамаагийн нулимсны хажууд эхнэрээ зодогчдын нулимс юу вэ юу вэ юу вэ
Осоржаамаагийн нулимсны хажууд намтай нөхөрлөе-ийн нулимс юу вэ юу вэ юу вэ
Осоржаамаагийн нулимсны хажууд нинжагийн нулимс юу вэ юу вэ юу вэ


ЭХ СУРВАЛЖ https://l.facebook.com/l.php?u=http://mongol-media.com/index.php?newsid=2036