эмэгтэйн гэрэл зураг түгэсэн билээ. Улмаар зарим хэвлэл мэдээллийн байгууллага болон ХСИС-ынхан очиж тус эмэгтэйн амьдрал ахуйтай танилцсанаар олон хүнд түүнд гар сунгах гүүр нь болсон байдаг. Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн багш, алба хаагч, сонсогчдын анхлан санаачилан зохион байгуулсан “Ирээдүйд гэрэлтэх зүрхний төлөө” сайн үйлсийн аян сайхан мэдээгээр өндөрлөж байна.
1Сайжруулсан түлш савласан цалингаараа аян эхлүүлсэн Дотоод хэргийн их сургуулийн 210 сонсогчид өвлийн хүйтэнг үл тоон бяцхан үрс болон үрийнхээ төлөө гэсэн ганц бие ээжид амьдрах урам хайралсанд олон иргэд талархалаа илэрхийлээд буй. Тус сургуулийн хамт олон аяны хүрээнд өөрийн гэсэн орон гэргүй, зургаан охинтой өрх толгойлсон Г.Эрдэнэчимэг бүсгүйд тусламжийн гараа сунгаж, орон гэртэй болгон, хашаа, амбаар барьж, хүүхдийн тоглоомын талбайтай болгохыг зорин ажилласан нь тэрхүү өрх айлд амьдралд нь дэм болоод зогсохгүй сэтгэлд нь итгэлийн оч асаасан үйл явдал болжээ.
1Сайн үйлсийн аянд нэгдсэн байгууллага, иргэдийн тусламжтайгаар Г.Эрдэнэчимэгийн гэр бүлд өргөө цагаан гэр, гэрийн тавилга, хувцас, цахилгаан бараа, хүүхдийн хичээлийн хэрэгсэл, тоглоом, хүнс, сайжруулсан түлш зэрэг бусад эд зүйлийг нь хүлээлгэн өгчээ. Энэхүү арга хэмжээнд ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Г.Ганбаатар тэргүүтэй тус сургуулийн хамт олон, “Домогт хийц” ХХК, “Ривер клуб”, “Хобби зон” ХХК-ийн төлөөлөл оролцож, Г.Эрдэнэчимэгийн гэр бүлд сайн сайханыг хүсч, гэр, хашаа, бусад эд зүйлийг нь хүлээлгэн өгч гарын бэлэг гардуулав.
“Ирээдүйд гэрэлтэх зүрхний төлөө” аяныг амжилттай зохион байгуулсан Ахлагчийн сургуулийн хамт олон, тус сургуулийн Цагдаагийн албаны тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Х.Эрдэнээ, дамжааны захирагч-багш, цагдаагийн ахлах дэслэгч Л.Батсүрэн, сонсогчдод Г.Эрдэнэчимэгийн гэр бүл, иргэд талархал илэрхийлсээр байна.1http://medeemn.info/13072?fbclid=IwAR3EreeY7ht1Jpuv2SRVqSFTSlJk0kP-CU7Nk11-5uuouK1fSRXNXIblS5M