Thursday, October 17, 2019

ХҮҮХЭД АСРАГЧ ХИЙДЭГ ОЮУТАН ОХИН 1 НАСТАЙ ХҮҮХДИЙГ ХАРААЖ ЗОДОЖ БАЙГАА БИЧЛЭГ ЦАЦАГДАЖ ШУУГИАН ТАРЬЖ БАЙНА...


Эрдмийн мөр хөөсөн эгэл даруухан бүсгүйгээс гарамгүй ёсзүйгүй үйлдэл гаргаж, нэг нас таван сартай хүүг тамлан зовоодог байсан оюутан бүсгүйн хэрэг олныг цочроогоод байна. Энэ талаар анх "medee.mn” гэх сайт мэдээлсэн бөгөөд хүүгийн аав, ээж нь нууц камер суурилуулж хүүгээ ямар их зодуур, тамлал амсч байгааг олж мэджээ.
Юугаа ч мэдэхгүй бяцхан хүүг п…..-аар нь дуудаж, ээж аавынхаа дэргэд намайг алгаддаг билүү пи… минь хэмээн толгой руу нь цохиж түлхэж унагаад зодож байгаа бичлэгийг тун удахгүй хэрэг явдал шийдэгдсэний дараа олон нийтэд дэлгэхээр болжээ.
Асрагч охин Отгонтэнгэр сургуульд гуравдугаар ангид сурдаг байсан гэх мэдээлэл байгаа ч "Манай сургуулиас гарчихсан байсан. Баян айлд хүүхэд асрагчаар орсон гэж дуулсан. Тэгээд сургуулиа орхисон. Уг нь их даруухан хүүхэд байсан. Яагаад тэгж аашлах болсныг нь мэдэхгүй байна.
Мөнгөтэй айлд байгаад ааш нь эвдэрсэн юм байлгүй гэх мэдээллийг тус сургуулийнхан өгчээ. Гэсэн ч хохирогч хүүгийн ээжийнх нь хэлж байгаагаар бол Отгонтэнгэр сургууль оюутныг сургуулиас нь хөөсөн гэдгээ мэдэгдсэн байгаа юм.
Бяцхан хүүгийн ээж "Одоо хүү маань аав, ээжтэйгээ инээж хөхрөөд сайхан байна. Унтаж байхдаа айж цочиж сэрээд байдаг нь гайгүй болсон. Би өөрөө хүүгээ харахаар болсон. Отгонтэнгэр их сургуулийн албаны хүмүүс намайг олж уулзаад үнэн байдалтай танилцсан.
Манай хүүг зодсон охин сургуулиасаа хөөгдөх болсон. Мөн дараа дараагийн удаа яах ч юм билээ бас сэрэмжлүүлэх үүднээс ийм шийдвэрт хүрсэн гэдгээ надад хэлсэн” хэмээн ярьсан байна. Охины ээж нь ч охиноо ийм хэрэг хийх хүн биш хэмээн тайлбарлаж байгаа гэнэ лээ.

Эх сурвалж: www.mminfo.mn